Өнгөрсөн амралтын өдөр Австралийн найруулагч Бенж
Блинксын уран бүтээл болох “Монгол блинг” нэртэй баримтат кино “Тэнгис”
кино театрт нээлтээ хийсэн. Тус киноны нээлтийн үеэр реппер Gee-тэй ярилцлаа.
-“Монгол блинг” киноны талаар төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Ер
нь байгаа юмыг байгаагаар нь харуулсан кино байна. Клип, кино хачир
ихтэй байдаг. Харин энэ кино бол байгаа хөрсийг хөрсөөр нь харуулжээ.
Үүлэн дээр амьдарч байгаа хүмүүст үзүүлэхэд маш тохиромжтой зүйл болсон
байна.
-Энэ баримтат кинонд таны уран бүтээлийн талаар гардаг. Анх энэ саналыг найруулагчаас сонсоод хэр нааштай хүлээж авсан бэ?
-Найруулагчийг санал тавихад нааштай хүлээж авсан.
-Кинонд тоглосон юм чинь үнэ хөлс авсан уу?
-Кинонд тоглосоны хөлс гэж аваагүй. Харин зохиогчийн эрхийн төлбөрийг бол авсан.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?
-“Click
Click boom”-ийн цомог гарахад бэлэн болсон. Одоо хэвлэлтэнд яваад ирэх л
дутуу байгаа. Энэхүү цомог маань ирэх наймдугаар сард худалдаанд гарна
даа.
-Тоглолт хийх бодол байгаа юу?
-Ойрын хугацаанд тоглолт хийнэ гэсэн төлөвлөсөн зүйл байхгүй ээ.
-Залуучууддаа хандаад юу гэж хэлмээр байна?
-Юу гэж хэлэхэв дээ. Бусдад гай бололгүй, өөртөө гай бололгүй зүгээр л энгийн яв гэмээр байна.
Магадгүй
нийгэм тэр чигээрээ багтай амьдардаг болсон энэ нөхцөлд баггүй цөөхөн
уран бүтээлчдийн нэг бол реппер Gee гээд хэлчихэд хэлсдэхгүй биз ээ.
Уулзахад энгийн яг л түүний кинон дээр гарч байсан тэр л дүрээрээ надтай
ярилцлаа. Уг кинон дээр тоглосон репперүүдийг жүжиглэлтгүй жүжигчид
байсан гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу.