Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх маргааш эх орондоо ирэх нь. Учир нь, тэрбээр Улсын баяр наадмын нээлтэд зориулсан шинэ бүтээлээ наадамчин олондоо толилуулахаар болжээ. Тэрээр энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын хүсэлтийг дагуу наадмын нээлт, хаалтын цэнгүүнд зориулан “Монгол наадам” хэмээх цохиур хөгжимчдөд зориулсан удиртгал бичсэн аж. Тиймээс монголчуудаа наадмаараа эрч хүч, эв нэгдэлтэй, цог золбоотой байхыг бэлгэдэж хийсэн түүний уг бүтээл наадмын нээлт дээр эгшиглэх нь ээ.
А.БҮЖИН