Геннист бүртгүүлэх биелээчид бэлтгэлээ хийгээд завгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Геннист бүртгүүлэх биелээчид бэлтгэлээ хийгээд завгүй

Сүхбаатарын талбай ойрын өдрүүдэд үндэсний хувцасаар гоёсон бүжигчдийн хөлд дарагдах болсон юм. Учир нь ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас санаачлан бие биелгээг "Гиннесийн номон"-д бүртгүүлэх бэлтгэл ажлаа хангаж буй нь энэ аж. Тэд энэхүү ажлыг сүүлэн хэдэн жил хөөцөлдсөн бөгөөд энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд хийхээр болжээ. Халх, Буриад, Барга, Үзэмчин, Дарьганга, Цаатан, Дархад, Хотгойд, Дөрвөд, Баяд, Урианхай болон Хотон, Тува, Захчин, Торгууд, Өөлд, Мянгад, Казак гэсэн 10 ястаны 5000 биелээчид нэгэн зэрэг биелж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлахаар бэлтгэлээ Сүхбаатарын талбай дээр хийсээр байгаа юм.

Бие биелгээг үндэстэн, ястануудын өөрсдийнх нь ардын дуунууд дээр нь биелүүлэх тул тухайн ястаны дууг дуулдаг дуучид нь Морин хуурын чуулгатай хамтран дуулж, биелээчид биелэх гэнэ. Гиннесийн номонд бие биелгээг бүртгүүлсэнээр Монгол улсаа гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх өндөр ач холбогдолтой хэмээн “Хөгсүү” чуулгын уран бүтээлчид онцолсон юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж