Сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулна

АНУ-ын төрийн департаментийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн бодлого хариуцсан газрын Захирал Раймонд Грийнэ, болон Эдийн засгийн зохицуулагч, Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Атуул Кэшап нар Монголд айлчилж байна. Төлөөлөгчид маргааш 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд эдийн засгийн сэтгүүлчдийг нэгтгэсэн ”Өөрчлөлт” клубын сэтгүүлчидтэй уулзалт хийхээр болжээ. Энэ үеэр Ази руу чиглэсэн гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, боловсрол, шинжлэх ухааны салбарын талаар ярилцлага өрнүүлэх боломжтой юм байна.

Төлөөлөгч нар Засгийн газрын төлөөлөлтэй дээрх салбарын тухай ярилцахаар ийнхүү Монголд айлчлаад байгаа ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж