Зааны ясан эрэг улсын нэрт хөл бөмбөгч Дидье Дрогбаг бүх цагийн зургадугаарт эрэмбэлэгдсэн гоолдогч гэдгийг фэнүүд нь андахгүй. Сонирхуулахад, дэлхийн хөл бөмбөгийн нэртэй од тэрээр боксын галзуу хорхойтнуудын нэг гэнэ. Саяхан тэрээр Францын Сен-Тропед гэр бүлийнхнийхээ хамтаар амарч байх үеэрээ Майк Тайсоны зурагтай цамцаар гангарсан нь олны хараанд ийнхүү өртжээ. Боксын хорхойтон, хөлбөмбөгч эр ялангуяа Тайсоны шүтэн бишрэгч гэдэг нь өмссөн хувцаснаас нь илэрхий гэдгийг шар хэвлэлүүд онцолсон байна.
Дрогба гурван хүүхэдтэй бөгөөд тэрээр эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар тансаг дарвуулт онгоц хөлслөн далайн эрэгт хэдэн өдрийг ийнхүү гэр бүлийхэнтэйгээ хамтдаа амарчээ. Бага ахуйдаа Францад хөлбөмбөг тоглохоор нүүн ирсэн тэрээр өсвөрийн “Левалуа” багт нэг жил тоглоод хоёрдугаар лигийн “Ле-Ман” багт дэвшин, Францын аварга болж гурван хаврыг үджээ. 21 настайдаа лигийн түвшин ахиж “Генгам” багт гэрээ байгуулсан улиралдаа 45 тоглолтонд 20 гоол оруулан улсынхаа шигшээ багт дуудагдан, их спортод карейраа эхлүүлж байсан гэнэ. Дрогба Английн шилдэг баг Челси 24 сая фунтээр худалдагдсан бөгөөд улсдаа хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч болсон түүхтэй аж.

Э.АНХТУЯА