![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/d9a917dbc1644383/cc669964c5d04e8ebig.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргажээ. Энэхүү захирамжид УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийг 18.1, 18.2 дахь хэсэг, УИХ-ын 1993 оны зургадугаар сарын 8-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолыг журам”-ыг баталсан 40 дүгээр тогтоол, 2013 оны долдугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолыг тус тус үндэслэн хүндэтгэлийн хуралдааны шийдвэрийг гаргажээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийн тангараг өргөх түүхэн үйл явдлыг тохиолдуулан 2013 оны долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг зарласан юм. Хүндэтгэлийн хуралдаан Сүхбаатарын талбайд болох юм.
Ш.ЧИМЭГ