Их Монгол улс байгуулагдсны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой , Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний сурын салбар хорооныхны мэдээлснээр энэ жил урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм. Үүнд Ховд, Хэнтий, Эрдэнэт, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатарын харваачид оролцсон бөгөөд харваачдын 50 гаруй хувь нь спортын зэрэг цолтой тамирчид байгаа нь энэ удаагийн урианхай харвааны нэг онцлог байлаа. Урианхай сурыг сурын өвөг дээдэс гэж үздэг. Тиймдээ ч ёс заншил, уламжлалаа дээдлэн наадмын харвааг урианхай сураар эхлүүлдэг болоод хорь гаруй жил болж байгаа юм. Энэ удаагийн харваанаас 15 спортын мастер, 6 дэд мастер төрсөн юм.
Харин эхний байруудыг:
Харин эхний байруудыг:
- 30 оноогоор Ховд аймгийн Мөнххаан сумын уугуул, “Ховд Мөнхтүшиг” компанийн харваач Цэвээндоржийн Батзориг
- 28 оноогоор Зэвсэгт хүчний 330-р анги, “Алдар” спорт хороо, “Монгол ус” төрийн өмчит улсын үйлдвэрийн харваач Батаагийн Баярсайхан
- 27 оноогоор “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл” компанийн харваач Дамбын Мөнхгэрэл
- 27 оноогоор товх харваж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Монбэт” компанийн харваач Баастын Мөнхтөр
- 26 оноогоор товх харваж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Батчулууны Баярхүү нар эзэлсэн юм.
П.УНДРАА
Эх сурвалж: www.todmagnai.mn