
Боловсролын үнэлгээний төв элсэлтийн шалгалт өгөх сурагчдын бүртгэж дуусчээ. Гэхдээ тус төвийн ажилтнуудын анхааралгүй байдлаас болж олон сурагч хохироод байгаа гэнэ. Ганцхан жишээ дурдахад, Бүртгэлийн Үнэлгээний Төвийн мэргэжилтнүүд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагчийг Сүхбаатар аймагт бүртгэчихжээ. Үүнээс болоод тухайн сурагч Сүхбаатар аймагт очиж шалгалт өгөх болоод байна. Хэн гэдэг ажилтны буруугаас болж нийслэлийн сурагч орон нутагт очиж шалгалт өгөх болсон нь одоогоор тодорхойгүй байна. Элсэлтийн шалгалтыг тойрсон ийм мэт гомдол БҮТ-д цөөнгүй ирж байгаа бололтой. Одоогоор БҮТ-д ерөнхий боловсролын элсэлтийн шалгалт өгөхөөр 163 мянга 124 хүүхэд бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн 27 мянга 122 нь нийгмийн тухай мэдлэгийн хичээл, 27 мянга 32 нь англи хэлний хичээлийн сонгон шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин үлдсэн нь математик, орос хэл, газарзүй, хими, биологи, физикийн хичээлийг сонгон шалгали өгөх юм байна.
Л.ХАЛИУ