“Хип Хоп” урлаг Монголд үүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

“Хип Хоп” урлаг Монголд үүсчээ

“Монгол блинг” баримтат кино энэ сарын
6-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Уг кино нь идвэхитэй уран
бүтээл хийж байсан репперчдийн амьдралаар Монголын нийгмийн амьдралыг
ямар ч “баггүй” илэрхийлсэн бүтээл болжээ. Gee, Quiza, Jennie репперчид ч
ямар ч нууж хаах зүйлгүйгээр өөрсдийн амьдарлыг, үзэл бодлыг
жүжиглэлтгүй гаргаж өгчээ. Хэдийгээр Монголыг жаахан бараан өнцгөөс нь
харуулсан бүтээл болсон ч үнэхээр тийм амьдрал, нийгэм байгаа нь үнэн.
Уг бүтээлд хүн бүрийн сайн мэдэх ч тэр болгон хөндөөд байдаггүй сэдэв,
хөндөх дургүй газрууд гарна. Уран бүтээлийг хүлээн авч байгаа хүмүүсийн
хандлага маш таатай байлаа. Кино дууссаны дараа бага хэмжээний ярилцлага
Бенж Бинкс найруулагч хийлээ. Үзэгчдээс асуулт асууж, бас тэдэнтэй
ярилцаж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээ. Харин киноны нээлтэнд ирсэн ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл ирсэн байлаа.

Тус уран
бүтээл дээр маш сонирхолтой нэгэн сэдэв хөндөгдсөн нь “Хип Хоп” урлаг
үнэхээр Монголоос үүссэн зүйл гэдгийг таньд тун ч ойлгомжтой үзүүлэх
болно. Бенж Бинкс найруулагч ч үүнтэй санал нэг байгаа гэдгээ ч
нуусангүй.

Сонирхуулахад уг “Монгол Блинг” баримтат кино нь
дэлхийн 20 гаруй орнуудын кино театруудаар гарсан бөгөөд тухайн орнуудын
үзэгчид Монголд “Хип Хоп” гэж байдаг юм уу? гэж ихэд гайхан сонирхож
байсан гэнэ. Уг кино нь эргэж кино театруудаар гарахгүй бөгөөд зөвхөн
энэ оны сүүлээр DVD болж худалдаанд гарах ажээ.

Э.ТЭКҮ








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж