![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/7/bf8857307dd22175/7f4a7e6014053167big.jpg)
Алтайн “алтан” уулсыг Дэлхийн өвд бүртгэсэн нь учир дутагдалтай байгаа билээ. Учир нь, Алтайн нуруу дөрвөн улсын нутаг дамжин оршдог бөгөөд зөвхөн ОХУ-ын нутагт байгааг нь Дэлхийн өвд авснаар биологийн олон янз байдал, түүх соёлын ховор давтагдашгүй соёлыг нь хамгаалах боломж хязгаарлагдмал болж байгаа юм. Ийм тодорхой шалтгаануудын улмаас өргөжүүлэх, бүхэлд нь Дэлхийн өвд бүртгүүлэх шаардлагатай байгаа билээ. Тиймээс ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Байгаль орчин,ногоон хөгжлийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Алтайн алтан уулс-Бидний хамтын өв” сэдэвт олон улсын хурлыг зохион явуулж байна. Энэ хуралдаанд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНКаУ зэрэг дөрвөн орны холбогдох яамны удирдлага, мэргэжилтнүүд, эрдэмтэд оролцлоо. Өмнө нь энэ чиглэлээр болж байсан хуралдаан, семинарт голчлон эрдэмтэд оролцож байсан бол энэ удаа дөрвөн орны засгийн газрын төвшний төлөөлөгчид оролцож байгаа юм. Талууд Алтайн нурууг бүхэлд нь Дэлхийн өвд бүртгүүлэх боломжийн талаар ярилцав.