“Continental Cup” том туршлага болж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

“Continental Cup” том туршлага болж байна

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны өсвөрийн сагсчид “Clevelend Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд анх удаагаа оролцохоор энэ сарын эхээр АНУ-ыг зорьсон. Тус тэмцээнд анх удаа оролцож буй Монголын багийн талаар гадны цахим хэвлэлүүд зарим нэг мэдээллийг онцолсон байна.

Тухайлбал, Монголын багаас “Defenders”-тэй тоглохын өмнө гишүүдийнх нь нэрсийн жагсаалтанд хоёр орлон тоглогчийнх нь нэр бичигдээгүй байгааг тэмцээний зохион байгуулагчдад урьдчилан мэдэгдсэн ч тоглолт эхлэхэд мөн дээрх тоглогчдын нэр самбарт бичигдээгүйгээс тэмцээндээ тоглож чадаагүй тухай мэдээллийг өчигдөр өглөө хийжээ. Нэр нь бичигдээгүй ч тоглолтын зааланд тоглолт эхлэхээс өмнө бэлтгэлээ базааж буй хоёр тоглогчийн зурагтай дээрх мэдээлэл ийнхүү цацагдсан байна.

Энэ үеэр мөн АНУ-д зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож буйг онцолж, дасгалжуулагчийн зүгээс удахгүй Монгол улсад ч тус тэмцээн зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байгаа тухай мэдээллүүд ч мөн нийтлэгджээ.

Түүнчлэн дээрх мэдээлэлд Монголын баг тамирчдаас “Clevelend Cavaliers Continental Cup-2013”-д оролцсон нь тамирчдын хувьд маш том туршлага төдийгүй олон найз нөхөдтэй болсон талаар багийн гишүүдийн сэтгэгдлүүд ч мөн  багтсан байна.

“Clevelend Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд анх удаагаа оролцож байгаа манай өсвөрийн шигшээ баг Филиппиний багийг 39:38-ийн харьцаагаар хожиж, олон улсын анхны хожлоо авчээ.

Э.АНХТУЯА 




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж