“Наадмын маргааш буюу долдугаар сарын 13, 14-нд Соёлын төв өргөөнд бие даасан тоглолтоо хийхээр зарлаад буй “Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн шинэ клипээ дэлгэлээ. Түүний “Хайрын хур” нэртэй шинэ уран бүтээл ийнхүү үзэгчдийн хүртээл боллоо. Уг дууны аяыг хөгжмийн зохиолч И.Болоож бичиж, үгийг нь Д.Улаангэрэл зохиосон бөгөөд “Лемон” студийн уран бүтээлчид клипжүүлсэн байна.
Сонирхуулахад, “Харанга” хамтлагийн 25 жилийн ойдоо зориулсан тоглолтын салхийг өнгөрсөн тавдугаар сард тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоор эхлүүлсэн бөгөөд наадмаар Х.Лхагвасүрэн “Морин хуур, Толин хул” нэртэйгээр бие даасан тоглолтоо толилуулах юм. Түүний дараа ирэх есдүгээр сард Ц.Чулуунбат, арваннэгдүгээр сард А.Энхманлай нарын бие даасан тоглолт болно. Харин тэд ирэх оны эхээр БНСУ, АНУ, Европт аялан тоглолт хийнэ гээд бүтэн жилийн турш фенүүдээ баярлуулна гэсэн шүү.

“Харанга” Х.Лхагвасүрэн “Хайрын хур”
Г.ДАША