
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь иргэдэд шуурхай үйлчлэх, шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах зорилгоор 1882 дугаарын утсаар үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсон мэргэжлийн зөвлөгөө өгч, гадаадын иргэдийн визийн зөрчлийн мэдээллийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа аж.
Гадаадын иргэд ихэвчлэн оршин суух зөвшөөрөл, виз хүсэх, бүртгэлийн талаар зөвлөгөө авдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг тус газрын www.immigration.gov.mn цахим сайтаас авах боломжтой юм байна. Түүнчлэн үйлчлүүлэгчдэд 1882 тусгай дугаарын үнэ тарифийг ил тод байлгах үүднээс дараах мэдээллийг хүргэлээ.
Үүнд, Лавлах үйлчилгээнд зориулан сүлжээ ашиглуулах гэрээнд зааснаар тус газрын 18 82 лавлах утсанд “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч холболт үүссэнээс хойш эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад 350, хоёр дахь минутаас нэг секунд тутмыг 6 төгрөг, “Скайтел” ХХК-ийн хэрэглэгч бүрэн ба бүрэн бус нэг минутын ярианы үнэ 350 төгрөг ба үүн дээр НӨАТ нэмж тооцно. Харин “Юнител” ХХК-ийн хэрэглэгч холболт үүссэнээс хойш эхний бүрэн ба бүрэн бус минутад 350 төгрөг, хоёр дахь минутаас нэг секунд тутамд долоон төгрөг, МЦХ бүрэн ба бүрэн бус 30 секунд тутамд 150 төгрөг байна.