Монгол-Австрийн ЗГ хоорондын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Монгол-Австрийн ЗГ хоорондын хуралдаан болно

Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдаан маргааш Төрийн ордны “Б” танхимд болох аж. Уг хуралдаанд Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, мөн тус комиссын Австрийн хэсгийн дарга Холбооны эдийн засаг, гэр бүл, залуучуудын яамны дэд сайд, хатагтай Бернадетте Марианне Гиерлингер нар тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс оролцох аж. Хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь Монгол, Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх юм байна. Мөн Австри улсаас Монгол Улсад 40 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ. Төсөл эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг хамран хэрэгжих бөгөөд үүнийг хэрэгжүүлэх баримт бичигт талууд гарын үсэг зурах ажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж