Дэлгэцийн хамгийн сайн аавууд

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Дэлгэцийн хамгийн сайн аавууд

Худалч аав
Арга саам хийхдээ гаргууд хуульч 24 цагын дотор огт худал ярихгүй бол юу болох бол? Худалч худалч кинонд  хүү Максийнхаа хүслийн ачаар тэр сайн аав, сайн хуульч, сайн эр хүн болж чаддаг юм. Үргэлж худал зүйл зохиож ярьдаг хүн гарцаагүй үнэнээ хүлээхээс өөр аргагүй байдалд орж байгааг бид энэ киноноос харах дуртай.

Сүйт бүсгүйн аав
Киноны гол дүр уярамтгай  Жорж Бэнкс бидэнд охиноо өсч том болсныг  хэрхэн ойлгож буй аавын сэтгэл зүйн онцлогыг харуулдаг юм. Энэ кино бидэнд  аавын охин байхаа больсныг ойлгуулж нулимс дуслуулах шахдаг билээ. Ямар ч хүн үр хүүхдээ өсч том болсныг нэг л өдөр анзаарах хүртэл нялх хүүхэд мэтээр санаж явдгийг энэ кино харуулдаг юм.

Дулиттл эмч
Кинонд Дулиттл эмч нэг л өдөр амьтны хэлийг ойлгож байгаагаа олж мэднэ. Хэдийгээр түүний шинэ чадвар зарим нэг бэрхшээлүүд гарч эхэлнэ. Бодит амьдрал дээр амьтны хэл мэддэг хүн галзуу хүнд тооцогдож мэдэх ч кинон дээр бол үнэхээр гайхалтай аавуудын нэг яах аргагүй мөн. 

Муфаса
Араатны хаан хүүхэлдэйн киног үзэх бүрд хүүхдүүд сайн аав, сайн хаан Муфасаг үхэхэд уйлдаг. Гэхдээ хүүхдүүдэд хамгийн  дуртай зүйл бол түүний хүү Симба аавтайгаа маш адилхан байдаг нь юм. Тэнгэрт анивчих одод бол бидний өвөг дээдэс бөгөөд биднийг үргэлж хамгаалж байдаг гэдэгтэй маргахад хэцүү. “ Хэн гэдгээ үргэлж санаж яв” гэдэг ү г хүүхдүүдэд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж байдаг юм. 

Жорж Бэйли
Тэр бол гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулсан аав. Хэрэв тэр хэрэгтэй гэж үзвэл гүүрэн дээрээс ч үсрэхэд бэлэн нэгэн.  Гайхамшигтай амьдрал киноны төгсгөлд  хотын бүх хүн  Жорж болон түүний гэр бүлийнхэнд туслахаар ирж Жоржыг  хүн болгоны хүндэтгэлийг хүлээсэн хүн учираас хамгийн баян хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм.

Асрагч аав
Аавууд хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Уг кинонд хүүхдүүддэ хайртайгаа нотлохын тулд шилэн оймс  өмсөхөд хүрдэг аавын тухай өгүүдэг юм. Тэрээр эхнэрээсээ салах үед хүүхдүүдтэйгээ долоо хоногт зөвхөн нэг л удаа уулзах эрхтэй болсноо мэднэ. Харин үүний оронд хүүхдүүдийнхээ амьдралын нэг хэсэг байхын  тулд тэдний асрагчийн дүрд хувирдаг.

Профессор  Хэнри Жонес
Тэр бол алдарт Индиана Жонесын аав. Хүүгээ эртний эдлэлд шунан дурлагч болгож хүмүүжүүлсэн хүн. Эцэг хүү хоёр ариун шүтээний эрэлд гарч, нэг нэгэндээ гайхалтай хань болдог.  Хэдийгээр эцэг  Хэнри хүүгээ эхэндээ хүүгээ  балчир мэт үзэх боловч аяллын эцэст буруу ойлгож явснаа ухаардаг.

Хомер Симпсон
Тэр тийм ч ухаантай аав биш. Гэвч хүүхдүүд олон шалтгаанаар түүнийг гайхан бишэрдэг.  Түүний өөртөө итгэлтэй  зан, этгээд санаа, энэ бүхнээс илүү цагирган боовонд  дуртай зан нь хүүхдүүдийн сонирхдог зүйл юм. Үүнээс гадна киноны төгсгөлд Симпсон хүү Бартын тусламжтайгаар  гавьяа байгуулдаг юм.

Хадам аав Жэк  
Жэк Берн  ирээдүйн хүргэн болох хүнийг сайн залуу эсэхийг мэдэхийн тулд хэт өөнтөгч байж  ч чадах хүн . Энэ бүхний эцэст  тагнуул аав маань хүргэнээсээ ямар нэгэн сэжигтэй зүйл олдоггүй бөгөөд  бүх зүйл ном журмын дагуу байгаад итгэж санаа амарна. Хэрэв  та Жэкийн охин байсан бол гэртээ найз залуугаа авчирч зүрхлэхгүй байсан байх.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж