
Сонирхуулахад, тэрээр Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндсэний их баяр наадмын хүндэтгэлийн цэнгүүнд ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга Хөвсгөл аймгийн хөгжимт драмийн театрын дарга, Соёлын тэргүүний ажилтан Н.Сэрмятав нартай хамтран хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын ая “Эзэн заяа” дууг дуулна гэсэн шүү.
Мөн дуучин Алтаа “Алтанцэцэг” тоглолтондоо нилээдгүй олон шинэ дуу дуулсан учраас шинэ дуунуудынхаа клипны ажилд орчихсон завгүй байгаа яваа аж.
Г.ДАША