
Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, газар чөлөөлөх ажил хийгдэж эхэлсэн. Гэсэн хэдий газар чөлөөлөлтийн асуудал хэн хэндээ төвөгтэй зохицуулахад бэрхшээлтэй байгаа юм. Газар чөлөөлөх бүсэд орсон зарим нэг иргэд, аж ахуйн нэгж өндөр нөхөн төлбөр шаарддаг. Хэлсэн үнээр нь нөхөн төлбөр өгье гэхнээ эргээд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд нөлөөлж бараа бүтээгдэхүүний үнийг давхар хөөрөгдөх сөрөг үр дагавар дагуулах магадлал өндөр буй. Асуудал ийн амаргүй байгаа ч Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд “Газар чөлөөлөх нөхцөлд иргэн, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй, тухайн оршин сууж байсан газраас нь дутахгүй газрыг санал болгож, нөхөн төлбөрийн зэрэгцээ нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг мөн давхар олгох ёстой” гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.