ОХУ-ын Краснодарын бүс нутагт өчигдөр орой зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гаран осолдсоны улмаас 76 хүн гэмтэж бэртсэн байна. Новосибирск-Алтер чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг орон нутгийн цагаар 17:00 цагийн үед Крыловская болон Кислякова өртөөний хооронд явж байхдаа эхний таван вагон замаасаа гаран онхолджээ. Ослын газарт Оросын аврах албаны 1000 гаруй хүн аврах ажиллагаа явуулсан аж. Одоогоор галт тэрэг замаасаа гарсан шалтгаан тодорхойгүй байна.
Б.АНХТУЯА