Драмын театраар овоглогдож өөрсдийн нэр алдараа энэ цаг үед тунхаглаж яваа авьяаслаг бүсгүйчүүд бол У.Уранчимэг, Д.Ганцэцэг А.Ганчимэг нар. Театрынхаа сор болсон эдгээр бүсгүйчүүд өөр хоорондоо тун ч амь нэгтэй бөгөөд өнгөрсөн “Гэгээн муза”-гаар ижилсэж олны нүдийг хужирласан билээ. Тэгвэл эгч дүү авьяастанууд “G.U.G” гэх уран бүтээлийн нэгдэл байгуулж анхны бүтээлээ толилуулахаар болсон аж. Өөрсдийн нэрний эхний үсгээр нэрлэсэн тус нэгдлийн уран бүтээлчид “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэх цоо шинэхэн уран бүтээл хийж буй гэнэ. Уг кино нь ирэх есдүгээр сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бололтой.
Эх сурвалж: www.grandnews.mn