Завсарлагаанаар намар хэлэлцэх төслүүд дээр ажиллана гэв

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Завсарлагаанаар намар хэлэлцэх төслүүд дээр ажиллана гэв

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эсвэл”-ийн бүлэг өнөөдөр хуралдаж,  хуралдааны төгсгөлд тус бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Тэрбээр хэлэхдээ “Манай бүлэг өнөөдөр хуралдаж, чуулган завсарлахаас өмнө байнгын хорооны хурал болон УИХ-д идэвхитэй оролцох нь зүйтэй  гэж үзсэн. Чуулган хаагдахаас өмнө манай бүлэг “Хуульчийн эрх зүйн тухай хууль”, “Ойн тухай хууль”, “Төрөөс эрдэс баялагийн тухай баримтлах баримт бичгийн тухай хууль” хэлэлцүүлэгт анхаарал хандуулна. Манай бүлэг чуулган завсарласан долоогоос есдүгээр сард хууль тогтоох ерөнхий чиг үүргээ орхихгүй. Энэ хугацаанд зарим яам, агентлагуудын ажилтай танилцана. Мөн ирэх намар чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүд дээр ажиллана” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж