
Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.
Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
2013 оны 07-р сарын 09
- 08.00 цагт-Дааганы уралдаан
- 10.00 цагт-Дааганы бариа /Морь барианы газар-Хойд Дархан хаалга/
- 11.00 цагт-Шүдлэн насны морины уралдаан
- 14.00 цагт-Шүдлэн насны морины бариа /Морь барианы газар-Хойд Дархан хаалга/
- 17.00 цагт-Баярын хурал /Залуучууд театрт/
- 18.00 цагт-Хүндэтгэлийн концерт /Залуучууд театрт/
2013 оны 07-р сарын 10
- 06.00 цагт-Азарганы уралдаан
- 09.00 цагт-Азарганы бариа /Морь барианы газар-Хойд Дархан хаалга/
- 09.00 цагт-Өсвөрийн харваачдын хана хасаа харваа /Миний Монгол Цэцэрлэгт хүрээлэнд/
- 10.00 цагт-Баяр наадмын нээлт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
- 10.30 цагт-Шагайн харвааны нээлт
- 11.00 цагт-Шагайн харваа /Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд/
- 11.00 цагт-Насанд хүрэгчдийн хана харваа /Миний Монгол Цэцэрлэгт хүрээлэнд/
- 11.00 цагт-Соёолон насны морины уралдаан
- 14.00 цагт-Соёолон насны морины бариа /Морь барианы газар-Хойд Дархан хаалга/
- 11.40 цагт-Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
- 12.00 цагт-Үндэсний сурын харвааны нээлт /Миний Монгол Цэцэрлэгт хүрээлэнд/
- 12.30 цагт-Насанд хүрэгчдийн хана харвааны үргэлжлэл /Миний Монгол Цэцэрлэгт хүрээлэнд/
- 14.00 цагт-Хүүхдийн барилдаан
- 14.30 цагт-Шагайн харвааны шагнал гардуулах арга хэмжээ /Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд/
- 14.30 цагт-Насанд хүрэгчдийн хасаа харваа /Миний Монгол Цэцэрлэгт хүрээлэнд/
- 15.00 цагт- Хязаалан насны морины уралдаан
- 18.00 цагт-Хязаалан насны морины бариа /Морь барианы газар-Хойд Дархан хаалга/
- 16.00 цагт-Хүчит бөхийн барилдааны нэгийн давааны үргэлжлэл
2013 оны 07-р сарын 11
- 07.00 цагт-Их насны морины уралдаан
- 10.00 цагт-Их насны морины бариа /Морь барианы газар-Хойд Дархан хаалга/
- 09.00 цагт-Насанд хүрэгчдийн хасаа харвааны үргэлжлэл /Миний Монгол Цэцэрлэгт хүрээлэнд/
- 09.30 цагт-Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
- 12.00 цагт-Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
- 12.00 цагт-Түрүүлж айрагдсан морьдыг цоллох, бай шагнал гардуулах ажиллагаа /Төв Цэнгэлдэх хүрээлэнд/
- 13.00 цагт-Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
- 14.00 цагт-Түрүү байр эзэлсэн харваачдад шагнал гардуулах ажиллагаа /Төв Цэнгэлдэх хүрээлэнд/
- 14.00 цагт-Хүчит бөхийн барилдааны тавын даваа
- 15.00 цагт-Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
- 16.00 цагт-Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд бай шагнал гардуулах ажиллагаа
- 17.00 цагт-Баяр наадмын хаалт
- 20.00 цагт- "Найрамдлын залуус” үдшийн цэнгүүн /Төв Цэнгэлдэх хүрээлэнд/
Эх сурвалж: www.darkhanith.mn