Анхны сексээс юу олж мэдсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Анхны сексээс юу олж мэдсэн бэ?

Анхны секс чинь ямар байсан бэ?  Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь санаа зовоосон, өвдсөн, эвгүй мэдрэмж төрүүлсэн байдаг. Бас том сургамж болдог. Бид охин насаа гээхдээ юу мэдэрснээ бидэнтэй илэн далангүй хуваалцсан бүсгүйн зөвлөгөөг танд хүргэж байна.
Миний жаахан гэлтгүй зоригтой алхам байсан. Бүх зүйл аяндаа төлөвлөж байснаас өөрөөр өрнөж  надад хяналтыг гартаа авах боломж  байгаагүй. Тэр үүнийг сүүлийн зургаан сарын турш надаас хүсч байсан бөгөөд намайг зөвшөөрөхөд бид хоёулаа гайхаж билээ.  
Миний толгойд өөрийгөө зөв зүйл хийж байгаа эсэхэд эргэлзсэн бодлууд орж бүх зүйл нуран унах нь тэр. Гэвч маш их өвдсөн. Би шимүүлэхийг хүсч байсан боловч ээж үүнийг олоод мэдчих вий гэж санаа зовж байсан. Хэрэв тэр үүнийг мэдвэл намайг алах байсан. Тэр нөгөө хачин малгайгаа огт тайлаагүй юм. Үүний зэрэгцээ би ямар хөгжим яваад байнаа гэж гайхаж амжсан юм. Хожим нь би цөөнгүй удаа энэ хоромхон хугацааг эргэн санаж илүү туршлагатай болохыг хичээх болсон юм. Би өөртөө энэ мөчийг хичнээн удаа хүлээсэн билээ гэж хэлж байлаа.  Илүү сайхнаар төсөөлж байсан шүү дээ. Гэвч бүх зүйл санаснаар болоогүй.
Харин нөгөө дуунд “ Өөртийнхөөрөө байж бодит байдалтай танилц” гэж дуулж байлаа. Энэ нь намайг тайвшруулж, би өөрийгөө  буруутгаж, эргэлзэж тээнэгэлзэхээ больсон юм. Би дахин энэ хормыг хамгийн мартагдашгүй сайхан байгаасай гэж хүслээ.  Би бүр дотроо инээд алдсан байх. Хэдэн хормын дараа би тайвширч тав тухгүй өрөө, хамтрагчийн маань инээдтэй малгай, нөгөө дууг хайхрахаа больсон юм. Үүний дараа бүх зүйл төгс болсон. Эмэгтэй хүн үргэлж аливаа зүйлийг төгс байлгахыг хүсдэг. тэд өчүүхэн жижиг зүйлсийг ч тоохгүй өнгөрөөж чаддаггүй юм. Гэвч сексийн үед энэ бүз аар саар зүйл огт хамаагүй. Та таашаал авахад сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Өөрийн төсөөллөө ашигла. Урьд нь хэн нэгэнтэй учрах тухай мөрөөдөж байснаа сана. Секс бол галзуурал биш харин таашаалын амтыг мэдэрч,  бие тавирахыг хэлдэг. Сөн өрөөнд ямар дуу эгшиглэж байгааг ч анзаарах  хэрэггүй.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж