Харин энэ жил үндэсний их баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагддаг, тав дахь жилдээ тогтвортой хэрэгжсэн өндөр ач холбогдол бүхий нийгэмд тустай “Цэмцгэр Монгол Наадам” сайн дурын үйл ажиллагаа нь дахин зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа хэдийнээ ороод байна.
Та бидний сайн мэдэх Жи Пи батерей брэнд нь “Маргаашийг Ногооноор Цэнэглэе” уриатайгаар нийгмийн сайн сайхны төлөө зорин олон үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд энэ жил мөн наадамчин олондоо цэвэр цэмцгэр наадахыг дахин уриалж “Цэмцгэр Монгол Наадам 2013”-г “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ-ын сайн дурынхан болон НЗАА-тай гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.
Наадамчин олон маань “Цэмцгэр Монгол Наадам” гэдэг үгийг сонссон цагаас хойш даруй 5 жил цэвэр цэмцгэр орчинд хоггүйгээр наадамласан билээ.
Олон сайн дурынхны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, НЗДТГ болон СДБС-ээс “2012 оны шилдэг сайн дурын үйл ажиллагаагаар шалгарсан энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож Үндэсний их баяр наадмаа хоггүй угтаж, эмх цэгцтэй сайхан орчинд цэмцгэр наадахыг наадамчин олондоо уриалж байна.