“Од 10 жил” үзэсгэлэн эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

“Од 10 жил” үзэсгэлэн эхэлнэ

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш 16.30 цагт “Од” дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн 10 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Тус сургуулийн багш, оюутнууд хамтран гаргаж буй энэхүү үзэсгэлэнд нийт 130 шахам бүтээл тавигдах аж. 2000 онд “ЮБЛ” ХХК-ийн захирал Ю.Болдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан тус сургууль нь уран зураг, уран баримал-хот чимэглэл, тайз чимэглэлийн зураач, хувцас дизайн, үйлдвэрлэлийн график дизайн, сав баглаа боодлын дизайн, барилга архитектур чиглэлээр сургалт явуулж, бакалаварын боловсрол олгодог ажээ. Энэхүү сургуулийн эрхэм зорилго нь улс орны эдийн засаг, соёлын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, гадаад додоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөн ажиллах өндөр мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх таатай орчныг бүрдүүлсэн,  урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх олон улсын нийтлэг жишиг, чанарын шаардлагад дүйцсэн сургалттай тэргүүлэх сургууль байхад оршдог байна. Үзэсгэлэнгийн нээлтэнд тухлан саатаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж