Аж ахуй нэгжүүдэд шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Аж ахуй нэгжүүдэд шалгалт хийнэ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар байгаль хамгаалал нийгмийн хамгааллын аяныг өрнүүлж байна.  Энэ ажлын хүрээнд Туул голын эрэг орчимд байрлах аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх аж. Туул гол бохирдлоороо хятадын Шар мөрний дараа орох хэмжээний их бохирдолтой байна гэж албан бус мэдээлэл бий.  Цаашид Туул гол орчимд байрлах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Туул голын эрэг орчмын газар олголтын асуудлыг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй байна. Учир нь Туул гол руу арьс шир, ноос ноолуур өлөн гэдэс, цаас боловсруулах үйлдвэрүүд бохир усаа шууд цутгадаг ажээ.  МХЕГ-ын нэг сарын аяны хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж олон нийтэд мэдээлэх юм байна. Мөн хууль бусаар мод бэлтгэх зөрчил их гарч байна. Энэ нь нэг иргэний асуудал биш харин сүүлийн үед албан тушаалтны хариуцлагын асуудалтай холбоотойгоор гарах боллоо гэж мэргэжилтнүүд хэлж байна. 2007 онд батлагдсан Ойн тухай хуулиар ой хамгаалах асуудалд иргэд аж ахуйн нэгжийг нөхөрлөл хэлбэрээр оролцуулах болсон. Цаашид ойг иргэн аж ахуй нэгжид гэрээгээр эзэмшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх ажлыг бодлогын хэмжээнд авч үзэх шаардлагатайг ойн байцаагчид онцоллоо.

Б.АНХАА      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж