
Хятадын Арилжааны сайд Гао Хучэн, Швейцарийн Эдийн засгийн холбооны газрын дарга Иоганн Шнайдер-Амман нар долдугаар сарын 6-ны өдрийн бямба гаригт дээрх гэрээнд гарын үсэг зурах ёслолыг Бээжин хотноо хийсэн тухай AFP мэдээлжээ.
Энэ гэрээ нь хоёр орны хоорондын худалдааны хэмжээг нэмэгдүүлнэ гэж талууд найдаж байна. Худалдааны эргэлт нь өнгөрсөн оронд 20,4 тэрбум евроны хэмжээнд хүрсэн байлаа. Хятад нь Ази дахь Швейцарийн худалдааны гол түнш нь юм. Үүнээс өмнө Европын Исланд гэсэн ганц орон л Хятадтай чөлөөт худалдааны гэрээтэй байв. Удалгүй хятадууд ийм нэгэн гэрээг Норвегитай байгуулахаар болж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР