Урианхай сурын харваа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.07-нд нийтлэгдсэн

Урианхай сурын харваа эхэллээ

Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна. Энэ удаагийн Урианхай сурын харваанд Урианхай сурын дархан мэргэн М.Батгэрэл, хошой мэргэн А.Хонгор, улсын мэргэн Х.Болдбаатар нарын тэргүүтэй 170 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байгаа бол нийт харваачдын 60 гаруй хувийг залуу харваачид эзэлж байна.

Урианхай сурын харвааны дүрмэнд энэ жилээс нэг өөрчлөлт орсон бөгөөд өмнө нь 20 онож, спортын дэд мастер болдог байсан бол энэ тоо 21 болж нэмэгдсэн байна. Өнөө жилийн урианхай сурын харвааны хамгийн залуу харваач нь саяхан болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 13 настай Н.Алтанхуяг гэж хүү байна. Харваачид нийт 30 сум тавьснаар Урианхай сурын тэмцээн өнөөдөр орой дүнгээ гаргах юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж