Тавантолгойг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Тавантолгойг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны үдээс хойших хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхийг дэмжсэн юм. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар гишүүдэд танилцуулж уг ордоос эхэлж ашиглах Цанхийн хэсгийг хоёр хуваан нэг хэсгийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд, нөгөө хэсгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон тэдэнтэй хувь нийлүүлсэн Монголын аж ахуйн нэгжүүдэд ашиглуулахаар төлөвлөснийг сайд хэллээ. Одоогоор есөн компани Тавантолгойн ордыг ашиглах саналаа ирүүлээд байгаа бөгөөд нэмж санал өгөх компаниудад нээлттэй аж.

Тавантолгойг ашиглахад үндэсний эрх ашгаа дээдэлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, нийт ард иргэддээ хувь эзэмшүүлэх зорилготой гэдгийг сайд хэлж байлаа. Ордоос судлагдсан хэмжээнд 15-20 сая тонн нүүрс олборлох боломжтой юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж