Монголын неонацистууд байгаль хамгаалагчид болов

Хуучирсан мэдээ: 2013.07.07-нд нийтлэгдсэн

Монголын неонацистууд байгаль хамгаалагчид болов


Фото: gazeta.ua

Сүүлийн
хэдэн жилийн дотор Монголд хэт үндсэрхэгч бүлгийнхэн хүчээ аван
алдаршиж байна хэмээн gazeta.ua сайт бичжээ. Тэдний дундаас хамгийн
алдартай бүлэг нь «Цагаан Хас» гэнэ.

Уламжлалт неонацист
бүлгүүдээс онцлоготой нь Цагаан Хас саяхнаас өөрсдийн анхаарлыг гадны
эрчүүдээс монгол эмэгтэйг хамгаалах асуудлаас байгаль орчны хамгаалалтад
шилжүүлсэн байна. Одоо тэдний гол зорилго нь байгаль орчныг харийн
олборлогч компаниудаас хамгаалах асуудал болсон гэнэ.

"Бидний
зорилго бол байгаль орчноо аврах. Өмнө нь  бид гадаадын хүмүүстэй
гудамжинд тулалдахыг уриалж байв. Гэтэл тэр нь тодорхой хугацаандаа үр
дүнтэй биш боллоо. Одоо бид гадаадын компаниудтай тэмцэлдэх болно” гэж
“Цагаан Хасын” лидер Алтансумын Ариунболд онцлон ярьж байна  гэж сайтын
материалд өгүүлээд  REUTERS-ийн сурвалжлагч Carlos Barriaгийн гэрэл
зургаар дагалдуулан чимэглэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж