МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч Ө.Пүрэвсүрэн өөрийн шүлэг, нийтлэлээ эмхэтгэн ном болгон хэвлүүлжээ. Тэрээр энэ удаагийн номоо “Үүлэн домог” хэмээн нэрлэсэн байна. Яруу найрагчийн эл шүлгэнд Төрийн соёрхолт дуучин Д.Болд аялгуу хийж дуулсан нь олны таашаалд нийцэж, залуусын дуулах дуртай дуу болсон билээ. Тэрээр өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа ажээ. “Үүлэн домог” номыг Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч До.Цэнджав ариутган шүүсэн бөгөөд
“… Элгэн садан Монголоосоо аврал эрж бүртэлзсээр
Эрээн луутай хөнжилд нулимстай шургасан гүнж минь
Хонь адууных нь хормой бэлчээрт
Хоёр улсын дархан хилтэй
Алтан соёмбот хилийн баганыг
Алхъя гэвч хориг цээртэй гэх зэргээр хоёр монголын түүхэн нулимст хувь заяаг айхтар сэтгэн харуулжээ” хэмээн түүнийг үнэлсэн байна. “Үүлэн домог” номыг “Интерном” номын их дэлгүүрээр худалдаална.
Т.ДАРХАН