Автобусны жолоочийг шүүх хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Автобусны жолоочийг шүүх хурал болж байна

Нийслэлийн “Цайз” захын орчим хичээлээ тараад харьж явсан есөн настай ихэр хүүгийн нэгийг нь хүнд гэмтээж, нөгөөгийнх нь амийг автобусаар дайрч хөнөөсөн хэрэг өнгөрсөн хавар гарсан. Уг хэргийг үйлдсэн том оврын автобусны жолооч Х.Майданд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болохоор товлогдсон байсан. Гэвч шинжээчийг шүүх хуралд оролцуулахаар шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагч санал гаргасан юм. Тиймээс хурлыг өнөөдөр болтол хойшлуулсан.

Шүүх хурал одоо Баянзүрх дүүргийн шүүхийн танхимд болж байна. Улсын яллагч С.Мөнхжаргал шүүгдэгч Х.Майданд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд зааснаар “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод үлэмж хэмжээний хохирол учруулсан, хэргийн улмаас бусдын амь нас хохирсон” яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Энэ заалт нь 3-5  жилийн хорих ялтай юм. Одоогоор шүүхийн эцсийн хариу гараагүй байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж