
Шүүх хурал одоо Баянзүрх дүүргийн шүүхийн танхимд болж байна. Улсын яллагч С.Мөнхжаргал шүүгдэгч Х.Майданд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд зааснаар “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод үлэмж хэмжээний хохирол учруулсан, хэргийн улмаас бусдын амь нас хохирсон” яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Энэ заалт нь 3-5 жилийн хорих ялтай юм. Одоогоор шүүхийн эцсийн хариу гараагүй байна.
Б.Анхаа