55 кг Содномдашийн Батболд /ҮБТДС /
60 кг Батсайханы Нэмэхбаяр /ҮБТДС/
66 кг Ганзоригийн Мандахнаран /ҮБТДС/
74 кг Доржваанчигийн Гомбодорж /ҮБТДС/
84 кг Пүрэвийн Өсөхбаатар /ҮБТДС/
96 кг Доржхандын Хүдэрбулга /МУБИС-ийн Биеийн тамирын дээд
сургууль/
Эмэгтэй
48 кг Эрдэнэсүхийн Нарангэрэл /Хууль сахиулахын их сургууль/
51 кг Эрдэнэчимэгийн Сумьяа /”Аврага” биеийн тамирын дээд
сургууль/
55 кг Пүрэвдоржийн Орхон /ШУТИС/
59 кг Тунгалагийн Мөнхтуяа /”Аварга” биеийн тамирын дээд
сургууль/
63 кг Соронзонболдын Батцэцэг /ШУТИС/
67 кг Очирбатын Насанбурмаа /ҮБТДС/
72 кг Энхбаярын Цэвэгмид /ҮБТДС/
Дасгалжуулагчид
Цэрэндалайн Баярсайхан /Оюутны шигшээ багийн дасгалжуулагч
Буяндэлгэрийн Батбаяр /Үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч
Цэрэнбаатарын Цогтбаяр /Үндэсний эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч
Шүүгч
Цэрэндагвын Сэрээтэр Олон улсын шүүгч
Универсиад наадмын чөлөөт бөхийн тэмцээн долоодугаар сарын 11-16-ны өдрүүдэд болно, 11-ний пүрэв гаригт эрэгтэй 55, 66, 84, 120 кг, 12-ны баасан гаригт эрэгтэй 60, 74, 96 кг, 13-ны бямба гаригт эмэгтэй 48, 55, 63, 72 кг, 14-ний ням гаригт эмэгтэй 51, 59, 67 кг-ийн жингийн барилдаан болно.
Тэмцээн өдөр бүр 13.00 цагаас эхэлж 18.30 цагт алтан медалийн төлөөх барилдаан болж 19:10 цагаас медаль гардуулах ёслол болно.
Универсиад наадмын чөлөөт бөхийн тэмцээн болох “Ак Барс” спортын ордонд болно
Зуны Универсиад наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Ак Барс” гардан тулааны спортын ордонд болно. Казань хотын төвд Казанка голын эрэг дээр, “Миллениум” гүүрийн ойролцоо орших тус ордон нь 2009 онд ашиглалтанд орсон ба 2500 үзэгчийн суудалтай ажээ. Бэлтгэлийн 4 танхим, бялдаржуулах танхим, саун бүхий сэргээлтийн төв, усан бассейн бүхий тус ордонд бөхийн болон гардан тулааны тамирчид бэлтгэл сургуулилт хийдэг байна. Энэ ордонд 2011 онд 23 нас хүртэлх залуучуудын туялзуур жадны европийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 онд тхэквондогийн олимпийн европийн сонгон шалгаруулах тэмцээн тус тус болж байсан хийгээд хотын Захирагчийн нэрэмжит Цомын үндэсний “кореш” бөхийн тэмцээн болдог байна.
Оюутны зуны Универсиад наадмын хөтөлбөрт эрэгтэй чөлөөт бөхийн төрөл 1973 /ОХУ-ын Москва хот/, 1977 /Болгар улсын Софи хот/, 1981 /Румын улсын Бухарест хот/, 2005 /Турк улсын Измир/ онуудад багтаж байжээ. Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл анх удаа 2005 онд Турк улсын Измир хотод болсон универсиад наадмын хөтөлбөрт орж байжээ.
Оюутны зуны универсиад наадмаас Цэдэндамбын Нацагдорж /1973 он, ЗХУ-ын Москва хот, 68 кг/, Зэвэгийн Ойдов /1977 он, Болгар улсын Софи хот, 62 кг/, Зэвэгийн Дүвчин /1977 он, Болгар улсын Софи хот, 82 кг/, Баяраагийн Наранбаатар /2005 он, Турк улсын Измир хот, 66 кг/ нар алтан медаль, Жамсрангийн Мөнх-Очир /1973 он, ЗХУ-ын Москва хот, 52 кг/, Очирдолгорын Энхтайван /1977 он, Болгар улсын Софи хот, 48 кг/, Жамцын Даваажав /1977 он, Болгар улсын Софи хот, 74 кг/, Дугарсүрэнгийн Оюунболд /1981 он, Румын улсын Бухарест хот, 57 кг/ нар хүрэл медаль хүртэж байжээ.