Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн тамирчид АНУ-ыг зорьсон.
Энэ сарын 3-8-ны хооронд АНУ-ын Охайо мужийн Клевеленд хотод болж буй “Clevelend Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд анх удаагаа оролцож байна.
Тэмцээний эхний өдөр Грекийн багтай тоглож ялагдсан бол удаах тоглолтод Филипиний багтай тоглож 39:38-ийн харьцаагаар ялалт байгуулжээ.
Харин гурав дахь тоглолтоо өнөөдөр АНУ-ын багтай (Lake Erie Defenders) хийж 42:32-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн байна.
“Clevelend Cavaliers Continental Cup-2013” тэмцээнд дэлхийн 20 улсын 300 гаруй өсвөрийн сагсчид оролцож буй бөгөөд тоглолт Америкийн алдарт Clevelend Cavaliers багийн Quicken Loans Arena-д болж байна.
Ч.БОЛ