Чөлөөтийнхөн Испанийг зорино

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Испанийг зорино

Энэ оны долоодугаар сарын 13-ны өдөр Испани улсын Мадрид хотын спорт цогцолборт сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн гурван төрлөөр явагдах “Гран-При” тэмцээнд манай эмэгтэй баг оролцох болжээ.

Испанийн “Гран-При” тэмцээнд манай бөхчүүд 2004 онд оролцож 48 кг-ийн жинд Ц.Энхжаргал, 72 кг-ийн жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.

Энэ тэмцээнд эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор манай гурван бөх зодоглоно.

Бөхчүүдийн нэрсийг дор толилуулж байна:

55 кг     Сүндэвийн Бямбацэрэн (”Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Л.Бадарч, Ю.Гандолгор)

72 кг     Очирбатын Бурмаа (”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт, дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Төмөрбаатар)

Бадрахын Одончимэг (”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр)

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж