Хамгийн хортой рестораны хоолыг шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Хамгийн хортой рестораны хоолыг шалгаруулав

Фото: Long John Silver"s сайт

АНУ-ын рестораны хоолнуудаас тосорхог хальсаар хучигдмал шарсан загасыг хамгийн хортой хоол гэж шалгаруулжээ. Энэ тухай Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн мэдэгдэлд өгүүлснийг Agence France-Presse мэдээлэв.

“Их агнуур” нэртэй хоолыг Long John Silver’s зоогийн газруудын сүлжээгээр худалддаг ба нэг бүрт нь 33 грамм транс-өөх тос, мөн 3700 миллиграмм натри агуулагдаж байна. Америкийн зүрх судасний өвчний төвийн судалгаагаар хүний хоногийн шаардлага нь хоёр граммаас хэтрэхгүй транс-өөх тос, 1500 миллиграмм натри хэрэгтэй буйн гаргасан.

Нийгмийн сайн сайхны шинжлэх ухааны судалгааны төвийн (CSPI-Center for Science in the Public Interest) тэргүүн Майкл Жейкобсон мэдэгдэхдээ: “Их агнуурыг далайн ёроолд хаявал таарна. Уг компани цэвэр загас аваад түүнийгээ цөцгий болон гидрогенийн буурцгийн тосоор шаран тосон хальсанд бүрэн оршуулж байна. Зүрхний зогсолт дэгээнд ороод ирсэн” талаар Жейкобсон өгүүлжээ. Мөн энэ хоол 1320 калоритай ч судсанд маш гайтай гэдгийг анхааруулсан байна.

Хурдан үйлчилгээний загасны хоолны Long John Silver’s сүлжээ өөрийн тайлбараа хийгээгүй байна. Энэ хоолыг маш хэмнэлттэйгээр буюу 4,99 ам.доллараар авч болохыг өнгөрөгч тавдугаар сараас рекламдаж эхэлжээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж