Британичууд устай данхнаас олон саяыг алдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Британичууд устай данхнаас олон саяыг алдаж байна

Данханд илүү ус буцалгаснаас Их Британийн гэр бүлийн төв жилдээ 68 сая фунтыг алдаж байгаа талаар Их Британийн эрчим хүч хэмнэх сангийн судалгаа харуулжээ. Судалгаанд 86 мянган иргэд хамрагдсан байна.

EST-ийн мэргэжилтнүүдийн тоолсноор нэг британи хүн шүршүүрт орохдоо дунджаар 7,5 минут заран 215 сая фунт стерлингийн зарлага гаргаж байна. Энэ хугацааг нэг минутаар багасгахад л тэр хэмжээний мөнгө хэмнэх боломжтой ажээ.

Ерөнхийдөө Британийн гэр бүлийн төвийн хоногийн зарлага нь есөн тэрбум литр ус болж байна. Түүний дөрөвний нэг нь шүршүүрт ороход, 22 орчим хувь нь илүүдэл ус буцалгахад, мөн сав угаах машин, угаалгын машин зэрэгт зарцуулагддаг ажээ. Сангийн мэдээгээр британичууд өдөрт таваас доошгүй удаа данхтай усаа буцалгаж байна. Сав угаах машиныг долоо хоногт дунджаар гурван удаа хэрэглэдэг ажээ.

Усаа хэмнэхийн тулд илүү хэмнэлттэй ахуй техникийг ашиглах, хувцасаа угаахдаа 30 градусаас илүү халаалттай ус хэрэглэхгүй байхыг мөн данханд хэрэглээнийхээ хирээр ус буцалгахыг сан зөвлөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж