Египетэд зөрчил, мөргөлдөөн үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Египетэд зөрчил, мөргөлдөөн үргэлжилсээр

Египетийн армийхан Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг түлхэн унагасныг эсэргүүцэн жагсч байсан иргэд рүү армийнхан дахин гал нээж, таван хүний аминд хүрсний улмаас тус улсад  нөхцөл байдал улам хурцадмал болсоор  байна.

Одоог хүртэл Каир болон Александрия хотод эмх замбараагүй байдал үүсч Армийнхны энэхүү харгис үйлдэлд уурлаж бухимдсан Мурсийн дэмжигчид, сөрөг хүчний дэмжигчидтэй мөргөлдөөн үүсгэсний улмаас нийт 12 хүний амь эрсдэж, 318 хүн шархдаад байгаа аж.

Хэдийгээр мөргөлдөөний цэргийн хүчээр тараасан ч Египтэд хаа сайгүй жижиг зөрчил мөргөлдөөнүүд гарсаар буйг эх сурвалжууд онцолжээ.

Э.АНХТУЯА













NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж