
МАН-аас Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, О.Содбилэг тэргүүтэй намын залуу гишүүд “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулаад байгаа юм. Уг хөдөлгөөн намын Бага хурал, Их хурлыг зохион байгуулж, намын дарга нарыг шинэчлэх, намын даргыг сонгохдоо шударгаар сонгох гэх мэт шаардлагуудыг тавиад байгаа юм. “Шинэчилье” хөдөлгөөнийхөн Бага хурлыг Баяр наадмын өмнө зохион байгуулахыг шаардсан ч намын Удирдах зөвлөлөөс наадмын дараа товлон зарласан юм.
Ш.ЧИМЭГ