Тэрээр анх 2004 онд Монголд хөл тавих үедээ талаар нэг давхилдсан морьтон эрс, хээр хөдөө, дээл өмссөн хүүхдүүд гүйлдэхийг харна хэмээн төсөөлж байсан гэнэ. Харин түүнийг орчин үеийн барилгууд, хөгжилтэй хөл нийлүүлэхээр зүтгэж буй огт өөр улс угтсан нь гайхашруулжээ. Хип хоп урлагт сонирхолтой хэд хэдэн реппер залуустай холбоо тогтоож, ажлаа бүтээсэн ч баримтат кино хийх бодол тээн, монголоос буцсан аж. Монголын хип хоп, реп хөгжмийн үүсэл, түүний төлөөлөгчдийг харуулсан нь ийнхүү бүтжээ. Уг баримтат кинонд реппер Quiza, Gee болон Монголын анхны эмэгтэй реппер Jennie гээд олон уран бүтээлчид багтжээ. Гадаадын наадмуудад оролцож, манай орны өнөөгийн байдлыг хип хоп урлагаар илэрхийлэн Монгол дахь реп хөгжмийн үүслийг баримтжуулсан уг бүтээл өнөөдөр “Тэнгис” кино театрт албан ёсны нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болох нь ээ. Уг киног ганцхан удаа дэлгэцнээ гаргах бөгөөд тасалбарыг 8000 төгрөгөөр худалдаж байгаа гэсэн шүү.
“Монгол блинг” өнөөдөр нээлтээ хийнэ
Австралийн залуу найруулагч Бенж Бинксын монголын хип хопчдын тухай бүтээсэн “Монгол блинг” баримтат кино өнөөдөр “Тэнгис” кино театрт 17.30-д ганцхан удаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Г.ДАША