Их, дээд сургуулийн хуваарь бага байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулийн хуваарь бага байна гэжээ

Өнгөрч буй долоо хоногт “11 11” төвд хандсан 1100 гаруй иргэний тал хувь нь орон нутгаас холбогджээ. Их, дээд сургуулийн хуваарь орон нутагт цөөн тоотой ирдгийн зэрэгцээ мэдээлэл нь нээлттэй бус байна. Мөн элсэлтийн шалгалтын бүх мэдээлэл онлайн хэлбэрт шилжсэн нь хөдөөгийнхөнд хүндрэлтэй байна. Онлайнаар бүртгүүлж, мэдээллээ шалгаж чадахгүй байна гэсэн гомдол зонхилжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох сургуулийн сургалтын албаны утас, хаягийг гомдол гаргагчдад хүргэж, зарим асуудлаар мэдээлэл өгсөн байна. Шалгуулагчийн материал автомат машинаар засагдах тул буруу гарах үндэслэлгүй, харин онооны талаар гомдолтой бол ажлын тав хоногт багтаан Боловсролын үнэлгээний төвд өргөдөл гаргаж болно. Өргөдлийн дагуу материалыг нягтлан шалгаад хариу өгнө гэж Боловсролын яамнаас тайлбарлажээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж