Жагсагчдыг буудсан мэргэн буучдыг барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Жагсагчдыг буудсан мэргэн буучдыг барьжээ

Киргизийн хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын ордны дэргэд жагсагчдыг буудсан 15 мэргэн буучдыг барин саатуулжээ. Энэ талаар сэтгүүлч нарт түр Засгийн газрын орлогч дарга дарга Азимбек Бекназаров мэдэгдсэн байна.
"Нийтдээ 15 хүнийг баривчлан Үндэсний аюулгүй байдлын албаны урьдчилан хорих төвд хориод байна” гэж Азимбек Бекназаров хэлэв. Дөрөвдүгээр сарын 7-ны үйл явдлаар 90 гаруй хүн алагдаж, 1000 гаруй хүн шархадсан байлаа.
"Хэн тэдэнд ийм зүйл хийх  тушаал өгсөнийг бид мэднэ. Нөгөө талаас хүн бүрийн хариуцлагын хэмжээг  батлах ёстой” гэж Азимбек Бекназаров онцолжээ. Түүний хэлснээр мэргэн буучдын хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа одоо баллистик шинжилгээг хийн хэн нь хичнээн хүнийг алж шархдуулсаныг тогтоох гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж