Эрх баригчид 20000 банзал худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Эрх баригчид 20000 банзал худалдан авлаа


Исламын цагдаагийнхан биеэ авч явах хэм хэмжээг зөрчсөн үү гэдгийг өөрсдөө тодорхойлох эрхтэй болсон байна. Хэрэв эмэгтэй гурван удаа жийнстэй явж байгаад баривчлагдсан бол түүнийг хоёр долоо хоног хорьж шийтгэхээр лалынхан үзлээ. Статистикаар Индонези нь хамгийн мусульман орон Суматра арлын Ачех мужийн эмэгтэйчүүдэд тэр статус нь бөөн зовлон болж байна. Тэдэнд олон нийтийн газар үнсэлцэхийг хориглосон баөнгөрсөн сарын 27-ноос уг мужийн захирагч  Рамли Мансура эмэгтэйчүүддээ жийнс өмсүүлэхгүйгээр шийджээ.
Эрх баригчид 20 урт банзал худалдан авч бие барьсан жийнсийг солиулахаар шийдээд байгаа юм. Исламын цагдаагийнхан биеэ авч явах хэм хэмжээг зөрчсөн үү гэдгийг өөрсөө тодорхойлох эрхтэй болсон байна. Хэрэв эмэгтэй гурван удаа жийнстэй явж байгаад баривчлагдсан бол түүнийг хоёр долоо хоног хорьж шийтгэнэ.
Мөн жийнс худалдахыг хориглов. Үүнийг зөрчсөн наймаачдын лицензийг хураах гэнэ. Жийнс өмссөн 18 эмэгтэй барьсан байлаа. Цагдаагийн газар тэдний жийнсийг нь тайлуулан оронд нь урт банзал өгч өмсүүлсэн байна.
Баригдсан хүмүүсийг шашны зүтгэлтнүүд сэнхрүүлээд сулласан байна. Шинэ журам зөвхөн мусульман эмэгтэйчүүдэд хамаатай биш. “Жийнсийн эсрэг” кампанит ажил хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс эсэргүүцэл гаргалаа.
Тэд энэ арга хэмжээ нь олон улсын болон Үндсэн хуулийн эрх зүйг зөрчиж байна гэж үзэв. Германаас Евро парламентад суугаа депутат Сильвана Кох-Мерин өмнө нь Европын холбоо даяар нүүрээ хаасан мусульман хувцас өмсөхийг хориглох санал дэвшүүлсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж