Исламист Мурси цэргийнхний бизнесийг хааж байв

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Исламист Мурси цэргийнхний бизнесийг хааж байв

Египтийн арми ерөнхийлөгчийг огцруулах гэсэн олон нийтийг дэмжсэн бөгөөд улс төр болон эдийн засгийн шалтгаанаар цэргийн эргэлт хийлээ.

"Египетийн “Мусульман ахан дүүсээс” аврахыг бид цэргийнхнээс хүсч байна” гэсэн зурагт хуудсыг исламист Мурсийн эсрэг тэмцэгсэд саяхан барьж жагссан харагдаж байлаа. Египетийн нийгмийн ихэнх давхрагыг хамаарсан санаа бодол, хүсэл эрмэлзлийг нь цэргийнхэн  сайтар ойлгоод долдугаар сарын 1-нд эрх баригчид ба сөрөг хүчинд тулган шаардалт гарган 48 цагийн дотор зөвшилцөлд орохыг шаардсан юм. Зөвшилцөл хийж чадахгүй бол арми нь улс орноо аврах өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэсэн аж.

Ээлжит бус сонгуулийн хандлага

Тэр төлөвлөгөөгөөр, 2011 оны гайхамшигт хувьсгалыг  эхлүүлсэн залуучууд ба нийгмийн урсгалуудыг улс  төрийн шийдэлд оролцуулна гэж цэргийнхэн амласан аж. Олон сонгогчид Мохаммед Мурсийг тэр хувьсгалын үзэл санаанаас урвасан гэж үзсэн бөгөөд сөрөг хүчинтэй зөвшилцөл хийж чадаагүй учир долдугаар сарын 3-ны орой засгаас зайлуулагдсан юм.

“Мусульман ахан дүүсээс” Египетийг авраач гэж армид хандсан жагсагчдын уриа

Цэргийнхэн “Мусальман ахан дүүсийн”  санаачлагаар бүтсэн Үндсэн хуулийн ажиллагааг зогсоож,  түүнийг шинэчлэх мөн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явуулахаар зарласан байв.  Үүний өмнө тэд төрийн тэргүүний үүргийг түр хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Адли Мансурт хариуцуулан долдугаар сарын 4-ний орой тангараг өргүүлжээ.

Египетийн нийгмийн мэдэгдэхүйц олонх цэргийнхний оролцоог таатай хүлээн авлаа гэж Британийн Chatham House  гэх судалгааны төвийн шинжээч Маха Азам үзэв. “Энэ нь хүмүүс цэргийн эргэлтийг хүсч байсан. Хэрэг биш. Хүмүүст тэдний иргэний байр суурийг нэн түрүүнд Мурсийг огцруулахыг нь цэргийнхэн дэмжих нь чухал байлаа” хэмээн шинжээч тайлбарласан байна.

Египетийн армийн иргэний уламжлал

Египетийн армид  иргэний нийгмийн уламжлал хүчтэй. Түүнийг нь тус орныг 1952-1970 онуудад удирдсан генерал Гамаль Абдель Насер армид суулгаж өгсөн юм. Түүний үеэр  армийн орчинд зүүний-үндсэрхэг үзэл санаа хүчтэй болоод өнөөг хүртэл хадаглагдсан билээ. Гэхдээ тэр үзэл санаа нь дараалсан дарангуйллын дэглэмүүдийг дэмжиж ирэхэд нь сааад болоогүйг шинжээч онцолж байна.

Хургадын амралтын бүс: Гадаадын жуулчдын тоо багассан нь цэргийнхэний ашиг сонирхолд цохилт болсон юм.

Сүүлийн хоёр жил хагаст  цэргийнхний үүрэг өмнөх шигээ байж чадаагүйг Гамбургийн Ойрхи Дорнодын судалгааны  GIGA төвийн шинжээч Аннетте Ранко (Annette Ranko) хэлэв. Нөгөө талаасаа армийн байр суурь нь Хосни Мубаракт эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарах боломжийг өгөөгүй ба харин түүний дэглэмийг унагахад тусалсан билээ.

Нөгөө талаасаа, “хувьсгалаар авсан эрх мэдлээ арми өгөхгүй, ардчилсан өөрчлөлтөд саад болно гэсэн болгоомжлол” египетчүүдэд байлаа. Хувьсгалын явцад армийг шүүмжлэхийг хориглосон “улаан шугамыг” цэргийн дархтанууд тогтоож байсныг шинжээч сануулав. Цэргийн удирдлага тухайн үедээ уучлал гуйж байсан “ цэргийнхэн залуу эмэгтэй жагсагчыг зодож байгаа” кадрыг хүмүүс мартаагүй байна.

Египетийн генералуудын эдийн засгийн сонирхол

Сонгуулиар авсан засгаа монополчлох гэсэн Мохаммед Мурси ба “Мусульман ахан дүүсийн”  эсрэг зогсох чадвартай хүчнийг олон тооны египетчүүд армиас л олж харсан юм. “Тэр хүчингүйдэл нь армийг улс төрийн түнш болгосон байлаа.

Маха Азам хэлснээр, “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний улс төрийн бодлого нь цэргийнхэнд таарахгүй байснаас тэд Мурсийн талынхны эсрэг эсэргүүцэгсдийг дэмжих болсон байна. Египетийн арми эдийн засгийн маш өргөн сонирхолтой учраас исламистуудын засаг барьсан үеийн эдийн засгийн уналт нь тэдэнд том цохилт болсон гэж болно.

Зарим үнэлгээнд өгүүлснээр, Египетийн эдийн засгийн дөрөвний нэг нь армитай холбоотой. Цэргийнхэн  олон салбарт тухайлбал, барилга байгууламж, жуулчлал, усжуулалтад  маш өргөн сонирхолтой. Дэд бүтцийн зам тавих нь тэнд зөвхөн цэргийнхний хүчээр хийгддэг.

Тиймээс ч арми нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг илүүд үздэг. Мурсийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн, түүний ямар нэгэн шинэчлэл хийх чадваргүй зэрэг нь армийн бизнест том аюул авчирсан гэж болно. Мөн арми энэ удаа хэрэг явдалд оролцохыг шаардсан олон нийтийн хүсэлтийг хойш тавьж болохгүйг хугацаа ирснийг сайтар ойлгосон гэж болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж