Өмгөөлөгчдийн эрхийг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчдийн эрхийг бүртгэнэ

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийн журам” өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд батлагдсан. Энэ журмын дагуу шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүссэн хуульч буюу өмгөөлөгчийг энэ сарын 8-наас эхлэн Улсын дээд шүүхэд бүртгэж эхлэх юм байна. Өмгөөлөгч нь бүртгүүлэхийн тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбарыг батлагдсан загварын дагуу гаргасан өргөдлийн хамт бүрдүүлэн очих шаардлагатай ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж