
Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулснаар 2013 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс орон сууцны ипотекийн санхүүжилтийн олгож эхэлсэн бөгөөд хөтөлбөр хэрэгжсэн эхний долоо хоногт банкууд 7737 иргэний 2116,2 тэрбум төгрөгийн зээлийн дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна. Мөн энэ хугацаанд 300 иргэн 12,7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлд хамрагджээ.
Түүнчлэн Засгийн газраас орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулж “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулаад байгаа юм байна. Энэ хүрээнд нийт 1300 айлын түрээсийн орон сууц барих ажлыг эхлүүлжээ.
Ш.ЧИМЭГ