Цагдаагийн албаны тухай хуулийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Цагдаагийн албаны тухай хуулийг танилцуулж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн
хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийж баталсан Цагдаагийн албаны
тухай хуулийн төслийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Төсөл

Улаанбаатар
хот

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.
Энэ хуулийн зорилт нь хууль сахиулж, аюулгүй байдлын үйлчилгээг иргэдэд
үзүүлэх үүрэгтэй Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл
ажиллагаа,цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн
байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж

2.1.
Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1,
Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх
тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, энэ хууль болон
тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийнбусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Цагдаагийн албаны чиг үүрэг

3.1.
Цагдаагийн албань гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах,
олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль
сахиулах байгууллага мөн.

( 1 – Монгол Улсын Үндсэн хууль – "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.)

4 дүгээр зүйл. Цагдаагийн албаныүйл ажиллагаа, удирдлагын үндсэн зарчим

4.1.
Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн
хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна
хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд
хадгалах, олон нийтийн итгэлийг хүлээж, иргэний дэмжлэгийг авах, төрийн
болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага,
иргэдтэй харилцан хамтран ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник,
технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах, нэгдмэл төвлөрсөн
удирдлагатай байх үндсэн зарчмыг баримтална.

4.2. Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим нь дараах байдлаар хэрэгжинэ:

   
4.2.1. дээд шатны цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг,
даалгавар, шийдвэрийг доод шатны байгууллага, алба хаагч заавал
биелүүлэх, дээд шатны байгууллага, алба хаагчийн үүрэг, даалгавар,
шийдвэр нь  хуульд нийцсэн байх;

    4.2.2. доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч нь дээд шатны байгууллага, алба хаагчийн өмнө ажлаа хариуцан тайлагнах;

   
4.2.3. дээд шатны цагдаагийн байгууллага нь доод шатны байгууллага,
алба хаагчийн хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох,
өөрчлөх;

    4.2.4. дээд шатны цагдаагийн байгууллага нь доод
шатны цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг
хянан шийдвэрлэх.

4.3. Цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

5 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын тогтолцоо

5.1.
Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр
хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа албанаас бүрдэнэ.

5.2.
Цагдаагийн байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын
бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны
дагуу тогтооно.

5.3. Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй
тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг
хангах болон дэмжлэг үзүүлэх, дотоод хяналт-аюулгүй байдлын алба,
тэдгээрийн зохион байгуулалтын бүтцийн нэгжээс бүрдэнэ.

5.4. Энэ
хуулийн 5.3-т заасан дотоод хяналт-аюулгүй байдлын албыг бусад чиг үүрэг
хариуцсан албадаас бие даалган байгуулж, ажиллуулна.

5.5.
Цагдаагийн төв байгууллагын харьяанд судалгаа, сургалт дадлагын
болоналбаны зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник,
хэрэгслийн чанар стандартыг судлан тогтоохлаборатори, энэ хуульд заасан
чиг үүргээ хэрэгжүүлэхэд туслах инженер техник, засвар үйлчилгээ,
үйлдвэрлэл, санхүү хангалт хариуцсан нэгжтэй байж болно.

5.6.
Цагдаагийн төв байгууллага нь гэмт үйлдлийг таслан зогсоох, гэмт
этгээдийг аюулгүй болгох, баривчлах үүрэг бүхий тусгай бэлтгэл тактикийн
бүлэг, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дагнасанболон
шүүх-шинжилгээний нэгжийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн
байгууллагад байгуулан ажиллуулж болно.

5.7. Нутаг дэвсгэрийн
хэмжээ, хүн амын нягтаршил, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл,
гарсан хэрэг, зөрчлийн тоог харгалзан эдийн засгийн зохистой зардлыг
тооцсон бүтэц, орон тоо, автомашин, тусгай хэрэгслийн хангалт,
тэдгээрийн эдэлгээ, гүйлтийн жишиг нормативыг хууль зүйн болон
санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

6 дугаар зүйл. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага

6.1.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тодорхой нутаг
дэвсгэр хариуцсан хэлтсээс, хэлтэс нь хэсэг, кобанаас бүрдэнэ.

6.2.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, тодорхой нутаг дэвсгэр
хариуцсан цагдаагийн хэлтэс нь гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам
хамгаалах, аюулгүй байдлыг хангах асуудал хариуцсан тасаг, эсхүл алба
хаагч, ажилтантай байна.

6.3. Монгол Улсын Засгийн газар оршин
суугаа хүн амын тоог харгалзан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн
байгууллагыг хотын цагдаагийн хэлбэрээр байгуулж болно.

6.4. Энэ
хуулийн 6.3-т заасан хотын цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв
байгууллагын дарга хотын захирагчтай зөвшилцөн томилно.

7 дугаар  зүйл. Цагдаагийн албаны туг, бэлгэ тэмдэг

7.1.
Цагдаагийн алба нь туг, бэлгэ тэмдэгтэй байна. Цагдаагийн албаны туг,
бэлгэ тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг хууль зүйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.2. Цагдаагийн албаны туг, бэлгэ тэмдэгтэй ижил загвар хэрэглэхийг бусад байгууллагад хориглоно.

8 дугаар зүйл. Цагдаагийн тангараг

8.1. Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо:

"Монгол
Улсын иргэн … би цагдаагийн албанд орж ажиллахдаа Монгол Улсын Үндсэн
хууль, бусад хуулийг дээдлэн сахиж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв
журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чин
шударгаар зүтгэхээ иргэдийнхээ өмнө батлан тангараглая.

Би хууль
сахиулах ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, алба хаагчийн сахилга,
ёс зүйг чанд сахиж, цагдаагийн байгууллагад ажиллах явцдаа олж мэдсэн
мэдээлэл, тусгай мэдлэгийг бусдад задруулахгүй байхаа тангараглая.

Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ." гэж тангараг өргөнө.

8.2. Цагдаагийн алба хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнбатална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Цагдаагийн байгууллагын үүрэг

9 дүгээр зүйл. Гэмт хэрэгтэй тэмцэх

9.1.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах, хариуцлага хүлээлгэх
зорилгоор хууль сахиулах ажиллагаа явуулахыг гэмт хэрэгтэй тэмцэх гэнэ.

9.2. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд дор дурдсан үүрэг хэрэгжүүлнэ:

   
9.2.1. гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг
хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох,
учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ
авах, гэмт хэргийг илрүүлэх;

    9.2.2. хэрэг, зөрчил гарсан
тухай мэдээллийг хүлээн авмагц хэрэг, зөрчлийнгазрыг хамгаалах, үзлэг
хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж
тогтоох, эрэн сурвалжлах, түүнийг баривчлах;

    9.2.3. нийтийн эзэмшлийн газарт биечлэн эсхүл техник хэрэгсэл ашиглан хяналт тавих, эргүүл ажиллуулах;

    9.2.4. мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах;

    9.2.5. гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах.

9.3.
Энэ хуулийн 9.2.4-т заасан ажиллагааг явуулахад шаардлагатай тусгай
техник хэрэгсэл ашиглаж халхавчийн байгууллага, нууц гүйцэтгэх болон
туслагч, туслах ажилтныг ажиллуулна.

10 дугаар зүйл. Нийгмийн хэв журам хамгаалах

10.1.
Цагдаагийн байгууллага нь хуулиар харьяалуулсан хууль тогтоомж, нийтээр
дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулж нийгмийн хэв журмыг хамгаална.

10.2. Цагдаагийн байгууллага хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ.

11 дүгээр зүйл. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах

11.1. Цагдаагийн байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ:

   
11.1.1. дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад
объектыг хамгаалах, шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар
хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх;

   
11.1.2. байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын
гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хорио
цээрийн дэглэмийг сахиулах;

    11.1.3. эмх замбараагүй байдал, террорист халдлага, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах;

    11.1.4. төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх;

    11.1.5. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу гэрч, хохирогчийг хамгаалах;

    11.1.6. нийтийг хамарсан арга хэмжээний үеийнхамгаалалт хийх;

    11.1.7. эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх.

12 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын захиргааны үүрэг

12.1. Цагдаагийн байгууллага нь дор дурдсан захиргааны хяналтын үүргийг хэрэгжүүлнэ:

   
12.1.1. иргэн, хуулийн этгээд галт зэвсэг өмчлөх, ашиглах, галт зэвсэг,
сум үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх, эзэмших журмын биелэлтэд
хяналт тавих;

    12.1.2. эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй болсон хүүхдийн асуудлыг судалж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх;

    12.1.3. гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулах журмын биелэлтэд хяналт тавих;

   
12.1.4. гээгдэл эд зүйл, мөнгө болон алдуул малыг бүртгэх,шаардлагатай
бол хадгалах, хууль ёсны эзэмшигчид нь олгох асуудлыг шийдвэрлэх;

    12.1.5. зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх;

    12.1.6. эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас даалгасан сураггүй алга болсон хүн, эд зүйлийг эрэн сурвалжлах;

    12.1.7. хуульд заасан захиргааны бусад хяналтыг хэрэгжүүлэх.

12.2.
Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан үүрэг гүйцэтгэхдээ
Хууль сахиулах үйл ажиллагааны тухай болон Төрийн хяналт шалгалтын тухай
хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

13 дугаар зүйл. Цагдаагийн төв байгууллагын үүрэг

13.1.
Цагдаагийн төв байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн
байдлын тухай хуульд заасан нийтлэг асуудал эрхэлж, гэмт хэрэгтэй
тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг
хангах чиг үүргийг улсын хэмжээгээр нэгтгэн зохион байгуулж, мэргэжил,
арга зүйн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг авч
хэрэгжүүлнэ.

13.2. Цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн
үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтныг гэмт хэрэг, зөрчил
үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргах явдалтай тэмцэх, шалтгаан
нөхцөлийг арилгах арга хэмжээ авч цагдаагийн албаны дотоод
хяналт-аюулгүй байдлыг хангана.

13.3. Албаны үйл ажиллагаанд
шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг
ашиглах, мэдээллийг дамжуулах, нийтийн эзэмшлийн газарт дүрс, дуу
бичлэгийн болон бусад хяналтын системийг нэвтрүүлж гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

13.4. Гэмт хэрэгтэй
тэмцэх алба нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дор дурдсан чиг үүргийн
хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

    13.4.1. гэмт хэргийн газраас
ул мөр, баримт сэлт илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх, адилтгал хийх үйл
ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах,
боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

    13.4.2. мөрдөн шалгах ажиллагааны стратеги, бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх;

    13.4.3. энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

    13.4.4.
гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах,
бүртгэх,мэдээллийг боловсруулах, цагдаагийн нийт байгууллагыг мэдээллээр
хангах;

    13.4.5. олон улсын цагдаагийн
байгууллага(интерпол)-ын өмнө хүлээсэн үүрэг хэрэгжүүлэх, гадаад орны
цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан
мэдээ, мэдээллээр цагдаагийн нийт байгууллагыг хангах;

    13.4.6. энэ хуулийн 12.1.1, 12.1.7-д заасан үүрэг.

13.5.
Нийгмийн хэв журам хамгаалах алба нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна
дор дурдсан чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг
уялдуулан зохицуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

    13.5.1. олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааны бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах;

   
13.5.2. хууль тогтоомжоор болон эрх бүхий байгууллагаас тогтоосон
нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулах, энэ зорилгоор эргүүл хийх,
дүрс дууны бичлэг болон бусад техник хэрэгсэл ашиглан хяналт тавих;

   
13.5.3. гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаанд үндэслэн урьдчилан
сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагааны стратеги, стандарт болон дүрэм,
журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг
хангах;

    13.5.4. зөрчлийг шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаанд
холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй
болгох, биелэлтийг хангах арга хэмжээ авах;

    13.5.5. нутгийн
захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион явуулж байгаа гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;

    13.5.6. энэ хуулийн 12.1.2, 12.1.4, 12.1.5, 12.1.6-д заасан үүрэг.

13.6.
Нийгмийн хэв журам хамгаалах албаны бүтцэд гэмт хэрэгтэй тэмцэх,
нийгмийн хэв журам хамгаалах зорилгоор бүх эх сурвалжийн мэдээллийг
нэгтгэн дүн шинжилгээ хийх, хуваарилах чиг үүрэгтэй Мэдээлэл нэгтгэн
боловсруулах төв байна.

13.7. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах
алба нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дор дурдсан чиг үүргийн
хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах арга
хэмжээг авч хэрэгжүүлнэ:

    13.7.1 энэ хуулийн 11.1-д заасан
болон саатуулах байрны үйл ажиллагаанд хяналт тавих, эдгээр чиг үүргийг
хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны стратеги, стандарт,
дүрэм, журам, заавар зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох,
биелэлтийг хангах;

    13.7.2. олон улсын энхийг дэмжих ажиллагаанд алба хаагчдыг оролцуулах ажлыг зохион байгуулах;

    13.7.3. энэ хуулийн 12.1.3-т заасан чиг үүргийн биелэлтэд хяналт тавих.

13.8.
Дотоод хяналт-аюулгүй байдлын алба нь энэ зүйлийн 13.2-т заасан чиг
үүргийн хүрээнд алба хаагч, бусад ажилтныүйл ажиллагаанд төр,
байгууллага, хувь хүний нууцыг хамгаалж байгаад хяналт тавих, тэдгээрийн
хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан
сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд
холбогдох гомдол, мэдээллийг мөрдөн шалгах, шийдвэрлүүлэх зэргээр
байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана.

13.9. Дотоод
хяналт-аюулгүй байдлын алба нь энэ хуулийн 13.8-д заасан үйл ажиллагаа
явуулахдааГэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах үйл
ажиллагааны тухай хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

13.10. Дотоод хяналт-аюулгүй байдлын алба хаагчийг тус газрын даргад мэдэгдэхгүйгээр томилох, өөрчлөх, чөлөөлөхийг хориглоно.

13.11.
Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн нийт байгууллага, алба
хаагчийн үйл ажиллагаанд, цагдаагийн байгууллагын удирдах албан
тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагчдын
өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн
сахилга, ёс зүй, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх,
таслан зогсоохарга хэмжээ авна.

14 дүгээр зүйл. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үүрэг

14.1. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:

    14.1.1. цагдаагийн байгууллагын чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;

    14.1.2. цагдаагийн төв байгууллага болон харьяалах иргэний зөвлөл, оршин суугчид ажлаа тайлагнах;

    14.1.3. цагдаагийн байгууллагын ажлын уялдааг хангах, зохицуулах;

    14.1.4.
цагдаагийн бусад байгууллага болон мөрдөх албанаас чиг үүргээ
хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллах;

   
14.1.5. цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой стандарт,
дүрэм, журам, заавар, зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг зохион
байгуулах;

    14.1.6. байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

    14.1.7. хууль сахиулах бусад байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

14.2.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь үйл
ажиллагааны тайлангаа аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал,
оршин суугчид, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан байгууллага, алба хаагч
нь үйл ажиллагааны тайлангаа тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид
тайлагнана.

15 дугаар зүйл. Цагдаагийн албаны сургалтын байгууллага

15.1.
Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд
заасан хууль сахиулагчийг бэлтгэх сургуулийн бүрэлдэхүүнд цагдаагийн
алба хаах ажилтныг бэлтгэх үүрэг бүхий сургалтын байгууллага байна.

15.2.
Цагдаагийн алба хаагч, ажилтнымэргэжлийн бэлтгэл, давтан сургах, албаны
сургалтыг явуулах сургалтын байгууллагыг хот, орон нутагт бүсчлэн
байгуулж болно.

15.3. Энэ хуулийн 15.2-т заасан байгууллага нь иргэдэд галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтыгтөлбөртэй зохион байгуулж болно.

15.4.
Энэ хуулийн 15.3-т заасан сургалтын төлбөрийн хэмжээг хууль зүйн болон
санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

16 дугаар зүйл. Судалгааны төв

16.1.
Цагдаагийн байгууллагын судалгааны төв нь дор дурдсан чиглэлээр сан
бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, санал боловсруулах
үүргийг хэрэгжүүлнэ:

    16.1.1. цагдаагийн байгууллагын чиг
үүргийг хэрэгжүүлэх стандарт, дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгох,
энэ зорилгоор хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой сан бүрдүүлэх,
дүн шинжилгээ хийх;

    16.1.2. гэмт хэргийн ул мөр илрүүлэх,
буулган авах, бэхжүүлэх, нотлох, мөрдөн шалгах ажиллагааны арга
тактикийг боловсронгуй болгох;

    16.1.3. зам тээврийн осол, хэрэг болон насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар;

    16.1.4. цагдаагийн төв байгууллагын даргын тогтоосон бусад чиглэл.

16.2. Цагдаагийнсудалгааны төвийн дүрэм, бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

17 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын байршил

17.1.
Энэ хуулийн 6.2-т заасан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс,
хэсэг, кобан болон сургалт дадлагын төв, лабораторийн байршлыг
цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

17.2. Цагдаагийн төв байгууллага тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс, хэсэг, кобаны байрны стандартыг тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Цагдаагийн байгууллагын удирдлага,
түүний эрх хэмжээ

18 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын удирдлага

18.1.
Цагдаагийн төв байгууллагын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж,
чөлөөлнө.

18.2. Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй
тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг
хангах чиг үүрэг хариуцсан тэргүүн дэд дарга, дэмжлэг үзүүлэх болон
дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хариуцсан дэд даргатай
байна.

18.3. Энэ хуулийн 18.2-т заасан тэргүүн дэд, дэд дарга нарыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

18.4.
Цагдаагийн төв байгууллагын даргын дэргэд түүний эрх хэмжээнд хамаарах
асуудлаар зөвлөх эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн
дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

19 дүгээр зүйл. Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагыг удирдах

19.1. Засгийн газар санхүү, материал, техникийн хангамжийн хувьд цагдаагийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

19.2.
Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, цагдаагийн байгууллагын
хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтыг Засгийн газар батална.

19.3.
Цагдаагийн байгууллага, түүнийудирдлагын үйл ажиллагаанд зохицуулалт
болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүн эрхэлнэ.

19.4. Цагдаагийн төв байгууллагын
дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан
зохион байгуулж, үр дүнг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүний өмнө, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга үйл
ажиллагаагаа Цагдаагийн төв байгууллагын даргын өмнө тус тус хариуцна.

19.5.
Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомж, бусад
хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан цагдаагийн
байгууллагын хууль сахиулах үйл ажиллагааны жишиг стандартыг тогтооно.

19.6.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасан эрх
хэмжээнийхээ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдөх
журам тогтоож, түүний хэрэгжилтийг хангахыг тухайн нутаг дэвсгэр
харьяалах цагдаагийн байгууллагад хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд
даалгаж болно.

19.7. Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах
байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагыг удирдах талаар энэ
хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

19.8.
Энэ хуулийн 14.2-т заасан иргэний зөвлөл, оршин суугчдад Цагдаагийн
байгууллагын тайлан тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн батална.

20 дугаар зүйл. Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх

20.1.
Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн
байдлын тухай2 хуулийн 8.3-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дор
дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    20.1.1. цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;

    20.1.2. цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

   
20.1.3. Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, Цагдаагийн
хүрээний ба эргүүл, харуулын дүрэм, албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх
бусад дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид
нийцүүлэн батлах, мөрдүүлэх;

    20.1.4. гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

    20.1.5. гэмт хэрэг, зөрчлийг шалгах цагдаагийн алба, байгууллага, нэгжийн харьяалал, чиг үүргийг тогтоох;

    20.1.6. өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах;

    20.1.7. цагдаагийн байгууллагыг төлөөлж гадаад, дотоодын байгууллагатай харилцах;

    20.1.8. цагдаагийн байгууллагын зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

    20.1.9. цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

   
20.1.10. гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон
нийтийн аюулгүй байдлыг хангах бодлого, стратегийг боловсруулж
хэрэгжүүлэх;

    20.1.11. хүний нөөцийн бодлого боловсруулж, алба
хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга
хэмжээ авах;

    20.1.12. хууль тогтоомжид заасан үндэслэл,
журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах асуудлыг
шийдвэрлэх;

    20.1.13. шаардлагатай тохиолдолд гэмт хэрэгтэй
тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг
хангахтай холбогдсон асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийг мэдээллээр хангах, санал тавих;

    20.1.14. цагдаагийн
байгууллагын үйл ажиллагаанд шинжлэх ухаан, орчин үеийн
техник,технологи, мэдээллийн сүлжээний ололтыг нэвтрүүлэх;

    20.1.15. цагдаагийн алба хаагчид Мөрдөх албаны тухай хуульд заасан мөрдөгчийн зэргийг олгох;

    20.1.16. хуульд заасан бусад.

20.2.
Энэ хуулийн 5.3-т заасан зохион байгуулалтын бүтцийн нэгж, 6 дугаар
зүйлд заасан байгууллага, албаны чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг
Цагдаагийн төв байгууллагын даргатогтооно.

20.3. Цагдаагийн төв
байгууллагын дарга хууль тогтоомжид заасны дагуу алба хаагч, ажилтныг
томилж, чөлөөлөх, цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авах, сахилга,
ёс зүйн хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв,
хөрөнгийг захиран зарцуулах, шийдвэр гаргах зэрэг тодорхой бүрэн эрхээ
цагдаагийн удирдах албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү
шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

( 2 – Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль – "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2004 оны 16 дугаарт нийтлэгдсэн.)

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих
иргэний болон бусад хяналт, дэмжлэг

21 дүгээр зүйл. Иргэний зөвлөл

21.1.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон
нийтийн хяналт тавих үүрэгтэй 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны
бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын
дэргэд байна.

21.2. Засаг дарга Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихгүй бөгөөд түүний хараат бус байдлыг хангах үүрэгтэй.

21.3.
Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 21.4-т заасан шаардлагыг
хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, оршин
суух бүртгэлтэй, Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлаас 3 жилийн хугацаагаар томилно.

21.4. Иргэний
зөвлөлийн гишүүн нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээражиллаж
байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

21.5.
Иргэний зөвлөл нь хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн
цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт
тавихүүрэгтэй.

21.6. Иргэний зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхтэй:

    21.6.1. цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох;

   
21.6.2. цагдаагийн алба хаагчдын сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх
үйл ажиллагаанд шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн
сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

   
21.6.3. цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол,
мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой
мэдээлэлд дүн шинжилгээ хийх;

    21.6.4. цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;

   
21.6.5. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг
даргаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах.

21.7.
Иргэний зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурал
болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүнд санал, зөвлөмжөө хүргүүлнэ.

21.8. Иргэний
зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал
хураалтаар нийт гишүүдийн олонхын саналаар 1 жилийн хугацаагаар сонгоно.

21.9. Иргэний зөвлөлийн төсөв, гишүүдийн урамшлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

21.10
Иргэний зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн
хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

22 дугаар зүйл. Иргэний зөвлөлд хориглох зүйл

22.1. Иргэний зөвлөлд дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

    22.1.1. цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох;

    22.1.2. улс төрийн үйл ажиллагаа явуулах.

23 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих бусад хяналт

23.1.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга, төрийн хяналтын
албад зөвхөн хуульд тусгайлан эрх олгосон асуудлаар цагдаагийн
байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

23.2. Цагдаагийн
байгууллагын мөрдөн шалгах ажиллагаандтавих хяналтыг Гэмт хэрэг хянан
шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар
зохицуулна.

23.3. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай
үйл ажиллагаа, шийдвэрээс эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь
зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй
байдлын алба болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй.

23.4.
Цагдаагийн үйл ажиллагааны явцад иргэн, төрийн болон төрийн бус
байгууллага эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хүсэлтээ гаргасан бол цагдаагийн
байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар тогтоосон
журмын дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй.

23.5. Иргэнийг баривчилсан,
албадан саатуулсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай цагдаагийн
байгууллагаас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг
ажиллагаа үндэслэлгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр
нотлогдвол 10 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан
залруулах үүрэгтэй.

23.6. Хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр
зөрчсөн бол цагдаагийн байгууллагауучлал гуйх бөгөөд зөрчигдсөн эрхийг
сэргээж, учирсан хохирлыг Засгийн газар хариуцан арилгана. Хохирол
барагдуулахад гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа


24 дүгээр зүйл. Олон нийтийн цагдаагийн ажилтан

24.1.
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах ажилд олон нийтийн цагдаагийн
ажилтныг ажиллуулна.

24.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга иргэний
зөвлөл, цагдаагийн байгууллагатай зөвшилцөн гаргасан саналыг үндэслэн
Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүр олон нийтийн цагдаагийн ажилтны
тоог тогтооно.

24.3. Цагдаагийн байгууллага 20 нас хүрсэн
иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн
олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ
байгуулах ба уг гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг,
урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана.

24.4. Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

24.5.
Олон нийтийн цагдаагийн ажилтан нь хууль сахиулах үүрэг гүйцэтгэхдээ
хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хууль, Хууль
сахиулах үйл ажиллагааны тухай хууль, энэ хууль болон бусад хууль
тогтоомжийг чанд сахиж, зөвхөн гэрээнд заасан үүргийг биелүүлнэ.

24.6.
Олон нийтийн цагдаагийн ажилтан гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул
мөрийг хамгаалах, шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, хаягийг
тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих,
гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах,
цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй.

24.7. Олон нийтийн
цагдаагийн ажилтан гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад, зөрчил
гарсан тухай төрийн холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх үүрэг
хүлээнэ. Үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтанд
шаардлагатай холбооны болон хамгаалах тусгай хэрэгсэл тавьж олгоно.

24.8.
Иргэн, хуулийн этгээд энэ хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон
эрх хэмжээнийхээ хүрээнд олон нийтийн цагдаагийн ажилтны тавьсан
шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

24.9. Олон нийтийн цагдаагийн
ажилтны таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг
бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалтын зэрэг зардлыг тухайн шатны
Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангаас санхүүжүүлнэ.

24.10.
Олон нийтийн цагдаагийн ажилтныг үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан
доромжилсон, заналхийлсэн, бусад хохирол учруулсан, түүний тавьсан хууль
ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд хуульд
заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.11. Олон нийтийн цагдаагийн ажилтан дараах үүрэг хүлээнэ:

    24.11.1. хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулах;

    24.11.2. хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлан таниулах;

   
24.11.3. нийгмийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага
болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох.

24.12. Олон нийтийн цагдаагийн ажилтныг сургаж, дадлагажуулах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

24.13.
Энэ хуулийн 24.9-т заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын
тусгай хувцасны загвар, хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын
дарга батална.

25 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах

25.1.
Цагдаагийн байгууллага нь нутгийн захиргааны байгууллагаас харьяа нутаг
дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион
байгуулахад нь мэргэжлийн арга зүй, удирдлагаар хангаж хамтран ажиллана.

25.2.
Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэний
туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна.

25.3.
Цагдаагийн байгууллага, алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд
нь иргэн, хуулийн этгээд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.

25.4.
Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй
шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгуулах талаар иргэн,хуулийн этгээдэд
хүлээсэн үүргийнх нь хүрээнд шаардлага тавьж биелэлтийг шалгах, шаардах,
шаардлагатай танилцуулга, материалыг холбогдох байгууллага, албан
тушаалтан, иргэнээс үнэ төлбөргүй гаргуулан авна.

25.5.
Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тавьсан шаардлагын дагуу иргэн,
хуулийн этгээд тодорхой арга хэмжээ авч, тогтоосон хугацаанд хариу
мэдэгдэх үүрэгтэй.

25.6. Цагдаагийн байгууллага нь үйл
ажиллагааныхаа талаар иргэдийн санаа бодлыг судалж, иргэний нийгмийн
байгууллагатай хамтарч жил тутам үнэлгээ хийж байна.

25.7.
Цагдаагийн байгууллага нь зохих сургалтад хамрагдаж тэнцсэн, хэвлэл
мэдээллийн байгууллагаас цагдаагийн үйл ажиллагааг сурвалжлах,
мэдээлэхээр тусгайлан томилогдсон ажилтантай хамтран ажиллана.

25.8.
Энэ хуулийн 25.7 дахь хэсэг нь иргэн, хуулийн этгээдээс хүний эрх, эрх
чөлөө, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоорхууль
тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг авах эрхийг
хязгаарлахгүй.

26 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, туслалцаа

26.1.
Иргэн, хуулийн этгээд нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль
ёсны ажиллагаанд саад учруулахгүй байх, өөрийн хэн болохыг тодорхойлсон
буюу холбогдох баримт бичгийг шалгуулах үүрэгтэй.

26.2. Иргэн, хуулийн этгээддор дурдсан чиглэлээр цагдаагийн байгууллагад туслалцаа үзүүлнэ:

    26.2.1. гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөл бүрдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

   
26.2.2. гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон
нийтийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн байгууллагаас
хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд оролцох;

    26.2.3. гэмт хэрэг,
зөрчил үйлдэгдсэн болон үйлдэхээр бэлтгэж байгаа, үйлдсэн этгээдийн
талаар цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх;

    26.2.4. гэмт
хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй
байдлыг хангах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль
ёсны шаардлагыг биелүүлэх.

26.3. Энэ хуулийн 26.2.2-т заасан
ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
тухай хуульд заасны дагуу урамшил олгож болно.

26.4. Гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, байгууллага, хамт олон
сайн дурын үндсэн дээр хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн үйл
ажиллагаанд туслалцаа үзүүлж болно.

26.5. Цагдаагийн байгууллагын
гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд Иргэдийн төлөөлөгчдийн хурал,
Засаг дарга бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны
шуурхай, аюулгүй байдлыг хангах

27 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах

27.1. Цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ дор дурдсан эрх эдэлнэ:

   
27.1.1. гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн бусад аюул тохиолдсон,
нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт очих, эмнэлгийн яаралтай
тусламж үзүүлэх шаардлагатай хүнийг эмнэлэгт хүргэх, гэмт хэрэг, зөрчил
үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, түүнийг цагдаагийн байгууллагад хүргэх
зорилгоор тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;

    27.1.2.
яаралтай мэдээллийг нийтэд түгээх шаардлага гарвал өмчийн харьяалал
харгалзахгүйгээр хэвлэл, мэдээлэл, холбооны хэрэгслийг ашиглах;

    27.1.3. тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх;

   
27.1.4. дүрэмт хувцастайгаар албан үүргээ гүйцэтгэх үедээ хот,
суурингийн доорх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ
төлбөргүй зорчих;

    27.1.5. гэмт хэргийн тухай мэдээллийг
хойшлуулшгүй шалгах, гэмт хэрэгтнийг баривчлах шаардлага гарсан
тохиолдолд зорчигч тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр
үйлчлүүлэх.

27.2. Дипломат төлөөлөгчийн болон үүргээ гүйцэтгэж
яваа тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, түүнчлэн техникийн
ослын дуудлагын автомашиныг энэ хуулийн 27.1.1-д заасны дагуу дайчлахыг
хориглоно.

27.3. Цагдаагийн байгууллага энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан ажиллагаанаас гарсан зардлыг нөхөн төлнө.

27.4.
Цагдаагийн алба хаагчид албан хэрэгцээний шаардлагын дагуу алба-амины
автомашин, мотоцикл, морь, тэмээг гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно.
Алба-амины автомашин, мотоциклд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж
болно.

28 дугаар зүйл. Алба хаагчийн агсамж

28.1.
Алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ гав, бороохой, цахилгаан гүйдлээр
цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, холбооны хэрэгсэл, гар
чийдэн, дүрс, дуу бичлэгийн хэрэгсэл зэрэг иж бүрдэл бүхий агсамжаар
хангагдаж, хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.

28.2. Алба
хаагч нь гүйцэтгэх үүрэг болон улирлын байдалд тохирсон дүрэмт хувцас,
хутга, сум үл нэвтрэх болон гэрэлтүүлэгчтэй хантааз зэрэг хамгаалах
хэрэгслээр хангагдсан байх бөгөөд гүйцэтгэх үүргийн онцлогоос хамаарч
агсамжид багтах зүйлийг нэмж олгоно.

28.3. Цагдаагийн байгууллага
тодорхой үүрэг гүйцэтгэх алба хаагчид галт зэвсэг олгох, алба хаагч нь
галт зэвсгийг биедээ авч явах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу
хэрэглэх эрхтэй.

28.4. Алба хаагч нь амралтын цагаар, эсхүл
энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх тохиолдолд хамгаалах тусгай хэрэгсэл,
цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч
биедээ авч явах, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг гэмт
халдлагаас хамгаалах зорилгоор хэрэглэж болно.

29 дүгээр зүйл. Үйл ажиллагаандаа тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сүлжээ, сан үүсгэж ашиглах

29.1. Цагдаагийн байгууллага дор дурдсан тоо бүртгэлийг хөтөлж, мэдээллийн сан үүсгэж үйл ажиллагаандаа ашиглана:

    29.1.1. гэмт хэрэгт сэжиглэгдсэн, мөрдөгдөж байгаа хүний талаар;

    29.1.2. ял шийтгүүлсэн хүний талаар;

    29.1.3. эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулсан хүний талаар;

    29.1.4. гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаадсан хүний талаар;

    29.1.5. эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялаас чөлөөлөгдсөн, ялыг хойшлуулсан хүний талаар;

   
29.1.6. хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа, хүүхдийн
хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа, хүүхэдтэй хэрцгий харьцаж байгаа хүн,
хуулийн этгээдийн талаар;

    29.1.7. шүүхийн шийдвэр гараагүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэг нь шийдэгдсэн хүний талаар;

    29.1.8. гэмт хэрэгт хохирсон хүний талаар;

    29.1.9. зөрчил гаргасан этгээдийн талаар;

    29.1.10. эрэн сурвалжлагдаж буй хүний талаар;

    29.1.11. тээврийн хэрэгсэл эзэмшигчийн талаар;

    29.1.12. жолоодох эрхийн үнэмлэх авсан хүний талаар;

    29.1.13. эрүүл мэнд болон насны улмаас тусламж авах, өөрийн тухай мэдээлэл өгөх чадваргүй хүний талаар;

    29.1.14. гэрээт болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн талаар;

    29.1.15. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналтад байгаа хүний талаар;

    29.1.16. төрийн тусгай хамгаалалтад байгаа хүний талаар;

    29.1.17. галт зэвсэг эзэмшигчийн талаар;

    29.1.18. Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргагдсан хүний талаар;

    29.1.19. цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн тохиолдлын талаар;

    29.1.20. гарын хээ, сум, хонгио, генетикийн мэдээлэл;

    29.1.21. бусад.

29.2.
Цагдаагийн байгууллага нь мэдээллийн санд байгаа мэдээллийг энэ хуульд
заасан зорилгоор ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

29.3.
Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсын хууль
сахиулах байгууллага болон олон улсын цагдаагийн байгууллагад тэдгээрийн
хүсэлтээр мэдээллийн санд байгаа мэдээллийг өгч болно.

29.4.
Цагдаагийн байгууллага энэ хуулийн 29.3-т заасны дагуу мэдээлэл хүссэн
зорилго, өгсөн мэдээллийн тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

29.5.
Мэдээлэл нэгтгэн боловсруулах төв болон энэ хуулийн 29.1-т заасан
мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах,
шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журмыг
хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
Цагдаагийн байгууллагын санхүүжилт

30 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын төсөв

30.1.
Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд
энэхүү төсөв нь уг байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, үр дүнтэй
явуулах шаардлагыг хангасан байна.

30.2. Энэ хуулийн 30.1-д
заасан шаардлагын хүрээнд хүнс, эдийн хангалт, сургалтын байр, сургалт,
бэлтгэл, холбоо, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ,
хамгаалах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас,
техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт тусгайлан тусгаж санхүүжүүлнэ.

31 дүгээр зүйл. Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх

31.1.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь нийгмийн хэв журам
хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой
нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчийг орон
байр, хүнс, тээвэр, холбооны хэрэгслээр хангах, томилогдсон алба хаагч,
түүний гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд шаардагдах
зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж болно.

32 дугаар зүйл. Цагдаагийн хөгжлийн сан

32.1.
Цагдаагийн төв байгууллага нь алба хаагчдын нийгмийн асуудлыг
шийдвэрлэх, цагдаагийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, үүрэг
гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн сантай байна.

32.2.
Цагдаагийн хөгжлийн сангийн дүрэм, захиран зарцуулахтай холбогдсон
харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

НАЙМДУГААР БҮЛЭГ
Цагдаагийн алба хаагч, ажилтны эрх зүйн байдал

33 дугаар зүйл. Алба хаагчийн эрх, үүрэг

33.1. Цагдаагийн алба хаагч нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

33.2.
Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам
хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэхдээ Гэмт
хэрэг хянан шийдвэрлэх  тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай
хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

33.3. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа тухайгаа шууд захирах даргадаа мэдэгдэхүүрэгтэй.

33.4.
Цагдаагийн алба хаагч үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих,
гар зураг үйлдэх, фото зураг авах, дүрс, дууны бичлэг хийх, полиграф
ашиглах зэрэг бусад аргыг хэрэглэнэ.

33.5. Хуульд зааснаас бусад
тохиолдолд цагдаагийн алба хаагч хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг
хайх, цуглуулах, хэрэглэх, тараахыг хориглоно.

33.6. Цагдаагийн
байгууллага, алба хаагч үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл
журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэнэ.

34 дүгээр зүйл. Цагдаагийн албан тушаалын цол

34.1. Алба хаагчид дор дурдсан албан тушаалын цол олгоно:

    34.1.1. дээд цол: тэргүүн комиссар; тэргүүн дэд комиссар; дэд комиссар; туслах комиссар;

    34.1.2. ахлах цол: цагдаагийн хурандаа; цагдаагийн дэд хурандаа; цагдаагийн хошууч;

    34.1.3. дунд цол: цагдаагийн ахмад;цагдаагийн ахлах дэслэгч; цагдаагийн дэслэгч;

    34.1.4. бага цол: цагдаагийн ахлах ахлагч; цагдаагийн ахлагч; цагдаагийн дэд ахлагч;

    34.1.5. суралцагчийн цол: цагдаагийн сонсогч.

34.2.
Тэргүүн комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын даргад, тэргүүн дэд
комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын тэргүүн дэд даргад;дэд
комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын дэд даргад, туслах комиссар
цолыг цагдаагийн төв байгууллагын албаны даргад олгоно.

34.3.
Цагдаагийн хурандаа цолыг цагдаагийн төв байгууллагын бүтцийн нэгжийн
дарга болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга,
тэдгээртэй адилтгах удирдах албан тушаалтанд, цагдаагийн дэд хурандаа
цолыг харьяа алба, нэгжийн дарга, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан
цагдаагийн хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах удирдах албан тушаалтанд,
цагдаагийн хошууч цолыг тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн
хэлтсийн тасгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаалтанд олгоно.

34.4.
Энэ зүйлийн 34.3-т заасан адилтгах албан тушаалын ангилал, зэрэглэлийг
хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, 34.1.3, 34.1.4-т
заасан цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг цагдаагийн төв
байгууллагын дарга тогтооно.

34.5. Хотын цагдаагийн даргад туслах комиссар цол олгож болно.

34.6.
Цагдаагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гадаад, дотоодын сургуульд
суралцаж байгаа иргэнд цагдаагийн сонсогч цол олгож болно.

35 дугаар зүйл. Цагдаагийн албан тушаалын цол олгох

35.1. Энэ хуулийн 34.1-д заасан цолыг томилох эрх бүхий албан тушаалтан олгоно.

35.2.
Цагдаагийн алба хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах
насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдөхөд түүнд
цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа эдэлж байсан хамгийн
дээд цолыг нь олгоно.

35.3. Цагдаагийн албан тушаалын цолыг олгоход баримтлах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

36 дугаар зүйл. Цагдаагийн албан тушаалын цолыг бууруулах, хураах

36.1. Цагдаагийн алба хаагчийн албан тушаалыг бууруулсан бол шинээр томилогдож байгаа албан тушаалын цолыг олгоно.

36.2.
Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1.4, 16.1.5,
16.1.6-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөнөөс бусад тохиолдолд цагдаагийн
албан тушаалын цолыг хураана.

37 дугаар зүйл. Алба хаагч, ажилтны баталгаа

37.1.
Цагдаагийн алба хаагч, ажилтан нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын
тухай хуульд заасан баталгаанаас гадна дор дурдсан баталгаагаар
хангагдана:

    37.1.1. гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж
байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, нийтийн
тээврийн унааны зардлыг нөхөн авах;

    37.1.2. албан үүргээ
гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох,
гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас алба хаагч,
ажилтан түүний гэр бүлийн гишүүн нь цагдаагийн байгууллагаар
хамгаалуулах;

    37.1.3. албаны орон байраар хангагдах;

   
37.1.4. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн
жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон албан үүргээ
гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэний улмаасгадаад оронд эмчлүүлэх зайлшгүй
шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг Засгийн
газар хариуцах;

    37.1.5. байгууллагын захиалгаар давтан сурах,
мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа
цалин хөлсийг авах;

    37.1.6. хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.

37.2.
Цагдаагийн  алба хаагч, ажилтан нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ
нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон зардлыг тогтоосон журмын дагуу
байгууллагаас нөхөн авна.

37.3. Гэмт хэрэгтэй тэмцэх, олон
нийтийн аюулгүй байдлыг хангах алба хаагчийг албаны орон сууцаар хангах
асуудлыг цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар,
нийгмийн хэв журам хамгаалах алба хаагчийг албаны орон сууцаар хангах
асуудлыг аймгийн Засаг дарга тус тус шийдвэрлэнэ.

37.4. Засгийн
газраас санхүүжүүлсэн албаны орон сууц нь цагдаагийн байгууллагын өмч,
орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн албаны орон сууц нь орон нутгийн өмч
байна.

38 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчид олгох нөхөн олговор, тусламж

38.1
Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан
тохиолдолд энэ хуулийн 38.2-т заасан гэр бүлийн гишүүдийн зөвхөн нэг
хүнд алба хаагчийн сүүлд авч байсан үндсэн цалинг сар бүр 10 жилийн
туршид олгоно.

38.2. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа
алдсан алба хаагчийн гэр бүлд тооцогдож энэ хуулийн 38.1-д заасан нэг
удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь амь насаа алдсан өдрийн байдлаар
дор дурдсан дарааллаар үүсэх бөгөөд энэхүү эрх бусдад шилжихгүй:

38.2.1. гэр бүлийн баталгаатай эхнэр (нөхөр);

38.2.2. насанд хүрээгүй хүүхэд;

38.2.3. амь насаа алдсан алба хаагчийн асрамжид байсан эцэг, эх, дүү;

38.2.4. амь насаа алдсан алба хаагчийн бүрэн халамжид байсан хөгжлийн бэрхшээлтэй төрсөн ах, эгч, дүү.

38.3.
Цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан
үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол
энэ хуулийн 38.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.

38.4. Энэ хуулийн 38.1-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

38.5.
Албадан саатуулахбайр, улсын онц чухал объектын хамгаалалтад ажилласан
алба хаагч болон эргүүл, харуул, жижүүрээр цагдаагийн алба хаагчийн
ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно.

39 дүгээр зүйл. Бусад баталгаа

39.1.
Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон алба хаагчийн ажиллах нөхцөлийг
бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг
цагдаагийн байгууллага хүлээнэ.

39.2. Аймгийн төвөөс бусад
суманд тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай
тэнцэх хэмжээний мөнгөн урамшилыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн
урамшил олгох журмыг Засгийн газар батална.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

40 дүгээр зүйл. Цагдаагийн албаны үйл ажиллагаанд тавих хяналт

40.1.
Цагдаагийн алба нь хууль сахиулах чиг үүргээс бусад асуудлаар аливаа
байгууллага, албан тушаалтантай Засгийн газрын агентлагийн эрх зүйн
байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу харилцана.

40.2.
Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь
Цагдаагийн албаны үйл ажиллагаанд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын
тухай хуульд заасны дагуу хяналт тавина.

40.3. Цагдаагийн албаны
мөрдөн шалгах нууц ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг Улсын Их
Хурлын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана.

40.4. Шүүх,
прокурорын байгууллага нь Цагдаагийн албаны мөрдөн шалгах ажиллагаанд
Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэгхянан шийдвэрлэх тухай
хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавина.

40.5. Хүний
эрхийн үндэсний комисс бүрэн эрхийнхээ хүрээнд Цагдаагийн алба, алба
хаагчийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль
тогтоомж, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай
заалтын хэрэгжилтэд хяналт тавина.

41 дүгээр зүйл. Цагдаагийн албанытухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

41.1.
Цагдаагийналбаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн
Цагдаагийн алба хаагчид ял, шийтгэл хүлээлгэхээргүй бол энэ хууль болон
Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны ёс
зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна.

41.2.
Цагдаагийн байгууллага, алба хаагчийн энэ хуульд заасан бүрэн эрхээ
хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүрэгтэй
нь холбогдуулан алба хаагч, түүний хамаарал бүхий этгээдийг
болонтэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн
иргэнийг заналхийлсэн этгээдэд Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай
хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

41.3. Энэ хуулийн 40.2-т заасан "хамаарал бүхий этгээд" гэдгийг Маршалын албаны тухай хуулийн 3.1.1-т зааснаар ойлгоно.

42 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

42.1. Энэ хуулийг 2013 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж