Иран “эрх чөлөөний флотыг” илгээхээр бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Иран “эрх чөлөөний флотыг” илгээхээр бэлтгэж байна

“Эрх чөлөөний флотыг” нь Израилийн цэргийнхэн барин саатуулсаны дараа Газын зурвасын бүслэлтийн сэтлэх хөдөлгөөн эрч хүчээ авч жинхэнээсээ аюултай болж байна. Одоо энэ аюултай тоглоомд Иран оролцохоор шийдсэн тухай  бичиж байна. Ираны “Улаан хавирган сар” нийгэмлэгийн дарга Абдул Рауф Авидзаде энэ долоо хоногийн сүүлчээр Газын зүг хүмүүнлэг тусламж хүргэх хоёр хөлөг онгоцыг илгээнэ гэснийг Sunday Times сонинд өгүүлжээ.
Авидзаде улсынхаа IRNA  агентлагад мэдэгдэхдээ уг шийдвэрийг Гадаад хэргийн сайдтайгаа зөвлөлдөөд гаргалаа гэсэн байв. Энэ нь улсын бодлого гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Түүний хэлснээр нэг онгоц нь хүмүүнлэгийн ачаатай, нөгөө нь хүмүүнлэгийн элч нартай явах гэнэ. Үүний өмнө Ираны дээд лидер аятолла Хаменеи өөрийн цэргийн флотоороо хөлөг онгоцнуудыг дагалдуулна гэж байлаа.
Хамгийн сүүлчийн мэдээгээр Ираны “Улаан хавирган сар” нийгэмлэг   Газад хийх аянаа хоёр долоо хоногоор хойшлуулжээ. Учир нь Газад очих гэсэн сайн дурынханы тоо асар их байгаа гэнэ. Одоогоор тийшээ очихоор 8000 хүн саналаа өгөөд байгаад ба тэнд дугаарлалт тасрахгүй нэмэгдэж буй ажээ.Ингээд Ираны “Улаан хавирган сар” нийгэмлэг өргөдөл авах хугацаагаа хоёр долоо хоногоор сунгаад байгаа аж. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж