БНХАУ-д 23 иргэн хоригдож байна

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

БНХАУ-д 23 иргэн хоригдож байна

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа консулын албан хаагчид энэ  сарын 3-ны өдөр Хөх хотод ял эдэлж байгаа  болон урьдчилан хорих газарт саатуулагдан шалгагдаж буй нийт 23  иргэдээ эргэж тэдний санал хүсэлтийг сонсон, хорих газрын нөхцөл байдалтай биечлэн танилцах, удирдлагуудтай уулзах ажлыг зохион байгуулжээ.

Тус арга хэмжээний хүрээнд Хөх хотод ял эдэлж буй иргэддээ эрх зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, мөнгөн тусламж үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлсэн байна. Энэхүү арга хэмжээг тус Консулын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд  ял эдэлж буй Монгол иргэд болон тэдний ар гэрийнхэн  нь талархаж байгаагаа ч илэрхийлсэн байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж