Дэлхийн шоу ертөнцөд нөлөө бүхий эрхмүүдийн нэгд тооцогдох рэппэр Jay-Z сүүлийн үед уран бүтээлээсээ илүү бизнест илүү анхаарлаа хандуулаад байсан. Тэгвэл нэрт рэппэр уран бүтээлдээ эргэн орж буй сайхан мэдээ сүүлийн үед хэвлэлээр цацагдах болов. Учир нь тэрээр өчигдрөөс эхлэн “Magna Carta Holy Grail” нэртэй шинэ цомгоо фэнүүддээ хүргэжээ.
Нийт 16 дуунаас бүрдэх тус цомог өчигдрөөс эхлэн сонсогчдын хүртээл болж эхэлсэн ч Герман, Австралид энэ сарын найман, АНУ-д энэ сарын есөн,Их Британид энэ сарын 15-наас эхлэн албан ёсоор олны хүртээл болж эхлэх юм байна. Тэрээр “Magna Carta… Holy Grail” нэртэй энэхүү шинэ цомогтоо рэппэр Swizz Beatz, Тимбалэнд, Рик Рубин нартай хамтран ажиллажээ.
Э.АНХТУЯА